Солонгосын цагдаа нар Цэцийн дарга Д.Одбаярт 10 хоногийн хилийн хориг тавьжээ

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр “Korean Air” компанийн онгоцны үйлчлэгч бүсгүйн биед халдаж, бэлгийн дарамт үзүүлсэн гэх хэрэгт холбогдсон. Тэрбээр өчигдөр өглөө Индонезийн Бали арлаас БНСУ-д ирж, Инчон хотын цагдаагийн газарт байцаалт өгч эхэлсэн билээ.

Өглөөний 10:35 цагт эхэлсэн байцаалт шөнийн 00.00 цагийн орчимд дууссан байна. Байцаалтын үеэр Д.Одбаяр эхэндээ бүгдийг үгүйсгэж байсан ч дараа нь зарим хууль зөрчсөн үйлдлээ хүлээн зөвшөөрсөн тухай Инчон хотын цагдаагийн төлөөлөгч мэдэгджээ.

Хэргийг үргэлжлүүлэн шалгах хэрэгтэй гэж үзсэн тул мөрдөн байцаагчид Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярт 10 хоногийн хилийн хориг тавьсан байна. Тэрбээр арваннэгдүгээр сарын 6-наас 15-ныг хүртэл БНСУ-аас гарах эрхгүй болжээ.

Д.Одбаярыг мөрдөн байцаалтнаас гарч ирэх үеэр Солонгосын сэтгүүлчид түүнээс “Та үнэхээр онгоцны үйлчлэгч эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн үү”, “Та болж буй үйл явдлын талаар ямар бодолтой байна” гэж асуухад ямар нэгэн хариулт хэлээгүй ажээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Prada” 1.4 тэрбум доллараар “Versace”-г худалдан авлаа

"Prada" пүрэв гарагт Versace-г худалдан авлаа. Тодруулбал, "Prada"-ийн эзэд...

Дорнод, Архангайд гарсан түймрийг бүрэн унтраалаа

Архангай аймгийн Цэнхэр суманд энэ сарын 9-нд гарсан ойн...

Токиод хулгайн хэргээр баригдсан монгол эмэгтэй өөрийгөө буруугүй гэж мэдүүлжээ

Токио хотын цагдаа нар 36 настай монгол эмэгтэйг Тайто...

Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр Францын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр 2025 оны...