Залуу инженерүүд уул уурхайн хөгжлийн талаар хэлэлцлээ

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Нийслэлд зохион байгуулагдах “Залуу инженерийн Үндэсний чуулган”-ы салбар хуралдаан болох “Уул уурхайн салбарын хөгжилд-залуу инженерүүдийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг Орхон аймагт боллоо. Залуу инженерүүд уул уурхайн өнөөгийн чиг хандлага өндөр технологи, инноваци, дижитал хэлбэрт шилжин хөгжиж байгааг бодит жишээгээр онцлов. Уурхайн тэсэлгээ, тээвэр, кран, өрөмдлөг, агаарын гео маркшейдер хэмжилтүүдийг ч орчин үеийн тоног төхөөрөмж ашиглан алсын зайнаас хийдэг болсон талаар тэд ярьж байна. Энэхүү хөгжилтэй хөл нийлүүлэхийн тулд Дэлхийн жишиг, Монголын бахархал гэсэн алсын хараатай Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгчид хариуцлагатай уул уурхай, байгальд ээлтэй, бүтээмж өндөр, аюулгүй үйл ажиллагааг эрхэлсэн, инновацид тулгуурласан хөгжлийн чиг хандлагыг үйлдвэрийн газрын үйл ажиллагааныхаа нэгэн чиглэл болгон ажиллаж байгаагаа илэрхийлсэн. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын нийт ажиллагчдын 20 орчим хувь нь залуус, тэдний 30 хувь нь инженерүүд байгаа нь хөгжил дэвшлийн боломж юм гэж Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх цохон тэмдэглэв.

    Үндэсний чуулганы уул уурхайн салбар хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулсан “Энх Эрдэнэтийн хөгжил” ТББ-ын Тэргүүн Ц.Бат-Энх Орхон аймагт ажиллаж амьдарч буй залуу инженерүүдийн дунд нийгэмд тустай, түмэн олонд хэрэгтэй, инженерийн шийдэлтэй шинэ бүтээл оновчтой саналын уралдаан зарлалаа. Эрдэнэт хотын өдрөөр буюу 12-р сарын 11-нд уралдааны ялагчийг тодруулж, 10 сая төгрөгөөр шагнахаа мэдэгдэв. Харин Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут цаг үеэ олсон энэ уралдаанаас орон нутагт хэрэгцээтэй, үйлдвэрлэлд нэвтрэх боломжтой, Монголын зах зээлээс гадна дэлхийд өрсөлдөх түвшний санал гарвал Шинжлэх ухаан, технологийн паркийн бүтэн жилийн орлогоор санхүүжүүлнэ хэмээн амлаж хэлэлцүүлэгт түрлэг нэмэв.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Трамп, Илон Маск хоёрын нөхөрлөл нуржээ

Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гаригт тэрбумтан Илон Маскийн компаниудтай...

Вьетнам хоёр хүүхдийн бодлогоо цуцаллаа

Вьетнам хоёр хүүхдийн бодлогоо цуцалж хосууд хүссэнээрээ олон хүүхэдтэй...

Л.Энх-Амгалан: Оюутан залуус хөдөлмөр эрхэлбэл НДШ-ээс чөлөөлнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн Нийгмийн даатгалын багц...