Тээврийн хэрэгслийн улсын дугаараа цахимаар сонгон захиалж болно

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас  тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйл ажиллагааг Улаанбаатар хотын 8 цэг, 21 аймгийн 23 салбараар  дамжуулан  иргэд, аж ахуйн нэгж байгууллагад хүргэдэг. Тэд хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн тээврийн цогц үйлчилгээг иргэдэд үзүүлэх чиглэлээр хэд хэдэн ажлуудыг хэрэгжүүлж эхэлсний  нэг нь тээврийн хэрэгслийн бүртгэл, дугаар олгох ажиллагааг хөнгөвчилж, иргэдэд нээлттэй, ил тод болгохоор болжээ. Энэ хүрээнд https://burtgel.transdep.mn/ цахим системийг нэвтрүүлж “дугаарын наймаа” гэх хууль бус явдлыг таслан зогсоохоор болсон  байна.

Нийслэл хотод олгогдох дугаарын нөөц дууссантай холбоотой шинээр улсын дугаарын сери болох “УАА” серийг олгож буй бөгөөд энэхүү серийг зөвхөн импортоор орж ирсэн, шинээр бүртгүүлж буй тээврийн хэрэгслүүдэд олгох  юм. Улсын дугаараа сонгож авахын тулд https://burtgel.transdep.mn/ цахим хуудсаар нэвтэрч, автомашиныхаа дугаарыг нээлттэйгээр сонгож болно.

Авто тээврийн үндэсний төв нь  Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэстэй хамтран олон нийтийн сүлжээнд “улсын дугаар авна, зарна” гэсэн 7 бүлгэмийг хааж улсын дугаар наймаалцахтай холбоотой үйл ажиллагааг таслан зогсоожээ. Мөн цаашид тээврийн хэрэгслийн  бүртгэлийн үйл ажиллагаанд иргэний хурууны хээг уншуулан бүртгэл хийхээр ажиллаж байгаа аж. Ингэснээр тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй болж, зөрчил дутагдал, залилан зэрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх боломж бүрдэх юм байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...