11 дүгээр сард цаг агаар ямар байх вэ

Цаг уур, орчны шинжилгээний газраас авсан мэдээллээр арваннэгдүгээр сард агаарын температур Өвөрхангай аймгийн ихэнх нутаг, Төв аймгийн өмнөд хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас 0.5-1.0 хэмээр дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.

Харин хур тунадасны хувьд Увс, Хөвсгөл аймгийн ихэнх нутаг, Булган аймгийн баруун хойд, Завхан аймгийн хойд, Баянхонгор, Говь-Алтай, Ховд аймгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим цас орох гарчээ.

Мөн нэгдүгээр арав хоногийн эхэн болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар цас орж, салхины хурд 16-18 м/с, Алтайн салбар уулс, говь, талын нутгаар зарим үед 24 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...