Роналдогийн хүчингийн хэргийн талаарх ДНК шинжилгээ, хуульч руугаа бичсэн мэйл задарлаа

Катрин Маяорга гэх эмэгтэй алдарт хөл бөмбөгчин Кристина Роналдог хүчингийн хэрэг хийсэн талаар өнгөрсөн онд мэдэгдсэн нь маш их шуугиан тарьсан.  Энэ талаар алдарт хөлбөмбөгч маань харилцан тохиролцон бэлгийн харилцаанд орсон,  шүүх үнэн мөнийг тодруулах байх гэж сошлоор мэдэгдэж байсан юм.   Тэгвэл  ДНК шинжилгээний хариу Роналдогийнхтай таарч, үүнээс гадна түүний хуульчтайгаа бичсэн мэйл түүнийг хүчин хийснийг баталсан талаар дэлхийн хэвлэлүүд мэдээлж эхэллээ. Тодруулбал, тэрээр хуульчтайгаа Катрин бүсгүй” Хэрэггүй” “Зогс” гэж хэлсэн талаар бичжээ. Гэхдээ тэрээр орилоогүй,  уйлаагүй гэх зэргээр Роналдо хуульчтайгаа мэйлээр харилцсан нь задарсан байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Катрин 2009 онд Вегаст “Palms Casino Resort” гэх шөнийн цэнгээний газарт ажиллаж байх  үедээ Роналдотой таарч, бүжиглэсэн бөгөөд тэдний дотно тэврэлдэж буй, бүжиглэж буй бичлэг зураг ч тарсан юм. Үүний дараа тэд  хөлбөмбөгчний өрөөнд очсон бөгөөд бүсгүйг  угаалгын  өрөөнд байх үед  Роналдо хүчээр бэлгийн харилцаанд орсон гэж Катрин Маяорга мэдэгдсэн билээ. Хэрэг болсны маргааш бүсгүй цагдаад  хандсан бөгөөд энэ үеэр бүсгүйгээс цагдаа нар ДНК шинжилгээ авсан аж. Роналдо тухайн үед  хуулийн баг авч ажиллуулж 2010 оны нэгдүгээр сард бүсгүйд 290,000 паунд буюу 374  мянган доллар өгч гэрээ хийснээр хэрэг намжсан аж. Гэвч бүсгүй өнгөрсөн онд өрнөсөн  хүчингийн хэрэгт өртсөн бүсгүйчүүд өөрийгөө ил болгох “Me too” хөдөлгөөний үеэр энэ талаар дахин задалснаар хэргийг дахин шалгаж эхэлсэн билээ. 

 

2010 онд бүсгүйд мөнгө өгсөн нь хүчин хийснээ нуух гэсэндээ биш сенсацийг дарж намжаах,  хөлбөмбөгчний нэр хүндийг сэвтээхгүй гэсэндээ хийсэн үйлдэл гэж  Роналодогийн хуульч тайлбарлаж байсан юм.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Xexymix” брэнд E-Mart-д шинэ салбараа нээлээ

Монголчуудад хэдийнээ танил болж, эрч хүчтэй,  спортлог залуусын өмсөх...

эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ

хуульд тусгах, Эрчим хүчний тухай хууль болон Төсвийн тухай...

Дорвитой арга хэмжээ авахгүй бол 2050 он гэхэд умайн хүзүүний хавдар 77.6 хувиар нэмэгдэнэ!

ДЭМБ умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх,эрт илрүүлэх арга...

Батлан хамгаалахын сайдын өргөтгөсөн шуурхай боллоо

Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас энэ 2025 оныг “Эх...