Японд 92 мянган өрх цахилгаангүй, 120 мянган өрх усгүй байна

Хагибис буюу “хурд” гэсэн утгатай, сүүлийн 60 жил тохиогоогүй хүчтэй далайн хар салхи бямба гарагт Японыг дайрч хамгийн сүүлийн мэдээллээр 37 хүн нас барж, 20 хүн сураггүй болоод болжээ. Одоо Японд эрэн хайх, туслах ажиллагаанд албаны 110 мянган хүнийг ажиллуулж байгаа бөгөөд сэргээн босголтын ажил үргэлжилж  байна. Ойролцоогоор 92 мянган өрх,  аж ауйн нэгж цахилгаангүй хэвээр  байгаа бөгөөд 120 мянган өрх усгүй байна. Хар салхинаас болж 7 сая гаруй хүн гэрээ орхин нүүсэн бол 50 мянга орчим хүн нуувчинд байгаа ажээ.

Өнгөрсөн сард  факсай хар салхи Японы зарим хэсгийг нэрвэснээс 30 мянга орчим өрхийн гэр орон сүйдсэн бөгөөд уг хар салхинаас үүдсэн хохирлыг арилгаж, нөхөн сэргээлт явуулж  амжаагүй байсан юм.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...