Улаанбаатар-Дарханы замыг 11-р сард нээж чадахгүй болжээ

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замыг Азийн хөгжлийн банкны “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд шинэчилж байгаа. Албаын хүмүүсийн мэдээлснээр энэ замыг тус бүр нь хоёр урсгалтай дөрвөн эгнээ болгох учиртай. Замын шинэчлэлийг 6 багц болгон гүйцэтгэгч компаниудыг шалгаруулсан бөгөөд энэ оны 11-р сар гэхэд хөдөлгөөнийг нээнэ гэж мэдээлсэн. Ерөнхий сайд У.Хүрэлсүх замын ажилтай биечлэн танилцаж, ачаалал ихтэйг харгалзаж ажлаа хугацаанд нь дуусгахыг салбарын сайд, холбогдох хүмүүст үүрэг болгож байлаа.

Харамсалтай нь нийслэлээс баруун тийш чиглэсэн гол ачааллыг авдаг Дарханы замын хөдөлгөөнийг 11-р сард нээх боломжгүй болжээ. Замын 2, 4-р багцыг хариуцаж авсан компаниуд ажлаа хугацаандаа гүйцэтгээгүй учраас хүндрэл үүссэн гэдгийг Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан хүлээн зөвшөөрсөн байна. Тэрбээр гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдийг солих талаар Азийн хөгжлийн банкинд ханджээ. Гэхдээ бурууг дан ганц компаниуд руу чихээд уснаас хуурай гарахыг санаархаж байгаа Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан ч хариуцлага хүлээх нь шударга ёсонд нийцнэ. Ерөнхий сайд өөрөө очоод хугацаанд нь нээгээрэй гэсэн үүргийг салбарын салбарын сайд биелүүлж чадсангүй.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс нээнэ

НИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн...

КОП-17 бага хурлын зочид, төлөөлөгчдөд нийтийн тээврийн 100 автобусаар үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч...

Монгол Улсад 10 мянган шатар хандивлах амлалтаа биелүүлжээ

WR Chess багийн эзэн Wadim Rosenstein-ий Монголын нийт шатарчдад...

“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар хот болон бусад суурин газрын хүн ам, хөдөө...