ХХААХҮЯ-ны зарим түшмэлийг АТГ-аас тендерийн хэргээр шалгаж эхэлжээ

Ч.Улаан сайдын удирдаж байгаа яамны зарим албан тушаалтан гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэх үндэслэлээр АТГ-аас саатуулан шалгаж эхэлжээ. Тэднийг тендерийн асуудалтай холбодуулан шалгаж байгаа бөгөөд өчигдөр тодорхой обьектуудад үзлэг, нэгжлэг хийсэн байна. Мөрдөн шалгах ажил ид үргэлжилж байгаа тул үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүйг албаны эх сурвалж хэллээ. Өөр нэг эх сурвалжийн мэдээлснээр Н, А гэсэн хоёр албан тушаалтныг шалгаж байгаа юм байна.  Нэг нь яаманд ажилладаг бөгөөд нөгөөх нь улсын өмчит үйлдвэрийн газрын санхүү хариуцсан түшмэл байж болзошгүй байна. Өнгөрсөн онд АТГ-аас ХХААХҮЯ-нд хяналт шалгалт хийхэд 14 зөрчил илэрсэн байдаг. Хэн гэдэг албан тушаалтан ямар хэргээр шалгагдаж байгааг эргэн мэдээлэх болно.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...