2020 оны сонгуулийн бэлтгэл хангах ганцхан зорилготой намрын чуулган

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж чадах эсэх, ард нийтийн санал асуулга явуулах үгүйг шийдэх, 2020 оны төсвийг батлах намрын чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Сонгуулийн үр дүнгээр УИХ-д 65 суудал авч үнэмлэхүй олонхыг бүрдүүлсэн, орон нутагт бүрэн засагласан эрх баригчдын амлалтаа гүйцээх хариуцлагатай өдрүүд өмнө дурайж байгааг УИХ-ын дарга сануулав. Г.Занданшатар заншил ёсоор цаг наргүй, шахуу ажиллах шаарлагатай байгаа гэх улигт үгээ хэлэхээ мартсангүй.

Одоогийн УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах эрх баригчдын эсэргүү санаачилга бүтэлгүйтсэн учраас намрын чуулганы нээлт элдэв гэнэтийн бэлэггүй уйтгартайхан боллоо. Гэхдээ улс төр ирэх өдрүүдэд өнөөдрийн нээлт шиг дүнсгэр байхгүй нь тодорхой. Сонгууль болох 2020 оны төсвийг намрын чуулганаар батална. Товчхондоо бол 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн бэлтгэл ажилд намрын чуулган бүх хүчээ дайчлах нь тодорхой.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар ард нийтийн санал асуулга явуулах тогтоолд Ерөнхийлөгч хориг тавьчихсан. Олон нийт Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулж байгаа талаар мэдээлэл хомс байгаа нь удаа дараагийн судалгаагаар харагдсан. Тийм учраас Үндсэн хуулийг өөрчлөх санал асуулга нэг бол ирц хүрэхгүй, эсвэл дэмжигдэхгүй байх магадлал өндөр байгаагаас эрх баригчид үхтэлээ айж байгаа нь илт.

Үүнээс гадна Ерөнхийлөгч Х.Баттулгын улс төрийн тоглолтууд эрх баригчдыг буланд шахсаар байх нь ойлгомжтой. 2020 оны төсвийн төсөлтэй холбогдуулан Ерөнхийлөгч саналаа удахгүй УИХ-д хүргүүлнэ. Түүний багц санал дотор тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгох санал яваа. Энэ мэтчилэн эрх баригчид сонгуульдаа бэлдсэн, сөрөг хүчин амлалт нэхсэн, Ерөнхийлөгч хувийн тоглолтоороо тодрох гэсэн ашиг сонирхлуудын дунд намрын чуулган үргэлжилнэ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Марафончид өндөр Алтайд ирлээ

Алтай таван богдоос гүйлтээ эхлүүлсэн Зэвсэгт хүчний 123 дугаар...

Төрийн албан хаагчдыг чадавхжуулахад олон улсын байгууллагатай хамтран ажиллана

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт...

Дүүжин тээвэр тасарч 4 хүн амиа алджээ

Итали улсад өчигдөр дүүжин тээврийн машин жалга руу унаж,...

Ц.Төрхүү: Үсний сэв, хоолны тос, арьс ширний үйлдвэрийн хаягдлаас үүдэлтэй бохирдол хэрээс хэтэрсэн

НИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр, АН-ын...