Шинэ гүүрэн гарцын нэрийг иргэдээс асууж өгнө

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 9 сарын 11-ний өдрийн хуралдаанаас өгөгдсөн үүргийн дагуу Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Олимпийн гудамжийг Их Монгол улсын гудамжтай холбосон гүүрэн гарцыг /замын цагдаагийн ойролцоох/ нэршүүлэх ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна.

Уг гүүрэн гарцад нэрийн санал ирүүлэхийг урьж байна.

Саналыг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг дуустал цахим шуудангийн [email protected] хаяг болон Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Ц.Жигжиджавын гудамж – 7/1, Нийслэлийн Засаг захиргааны II байр, “Хангарди ордон” 11 давхар 1107 тоот, Утас: 11-313262 /ажлын цагаар/ авах болно.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Б.Мөнхбат: Нийслэл бондын хүүгийн алдагдалд ороогүй

Нийслэлийн ИТХ-ын ээлжит VIII хуралдаан өнөөдөр /2026.08.10/ үргэлжиллээ. Хуралдаанаар...

Нийслэлд бямба гарагаас тэгш, сондгой дугаараар хөдөлгөөнд оролцуулна

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл, олон улсын COP17 хуралтай холбогдуулан...

Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл өнөөдөр эхэлнэ

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар...