Хонконгийн зочид буудлууд үнээ 50-70 хувь бууруулжээ

Гэмт хэргийн сэжигтнийг Хятадад шилжүүлэн өгөх хуулийн төслийг эсэргүүцэн эхэлсэн Хонгконгийн эсэргүүцлийн жагсаал гурван сар гаруй үргэлжилж байна. Тэгвэл энэхүү удаан үргэлжилсэн жагсаал тэмцэл Хонконгийн аялал жуулчлал болон бизнесийн салбарынханд нэлээд хүндээр тусч байгаа ажээ. Тодруулбал, зургадугаар сараас хойш худалдааны зах зээл 25 хувиар унаж, жуулчдын тоо 30 гаруй хувь буурч үүнийгээ дагаад зочид буудлууд үнээ 50-70 орчим хувь буулгаад  байна. Мөн томоохон дэлгүүрүүд үнээ урд  байгаагүйгээр буулгаж эхэлжээ. Долоо,  наймдугаар сард ирэхээр төлөвлөсөн байсан жуулчдын бараг тал хувь нь төлөвлөгөөгөө өөрчилж, аялалаа цуцалсан байна.

Диснейлэнд гэх мэт дараалал ихтэй байдаг байсан үзвэр үйлчилгээний газрууд хүн цөөтэй болж, зарим компаниуд орон тоогоо цөөлж байгаа аж.

Жижиглэн худалдаа 2018 онтой харьцуулахад  багадаа 10 хувьдаа буурна гэж эдийн засагчид тооцоолжээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...