“Эко констракшн” сэтгүүлч Ж.Жаргалсайханы эмчилгээнд таван сая төгрөг хандивлалаа

Монголын сэтгүүлзүйн салбарт олон жил тууштай ажиллахдаа онлайн сэтгүүлзүйг хөгжүүлж, “Монголын сайтын холбоо’’-г үндэслэж, ерөнхийлөгчөөр нь ажиллаж байсан сэтгүүлч Ж.Жаргалсайханы эмчилгээнд зориулж  “Эко констракшн” компани таван сая төгрөг хандивлалаа. Дөрөв дэх засаглалын үүргийг нэр төртэй биелүүлж, үндэсний бүтээн байгуулагчдыг үргэлж дэмжиж, нийгмийг соён гэгээрүүлэх үйлст цаг наргүй хөдөлмөрлөдөг сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудад тусламж дэмжлэг шаардлагатай үед “Эко констракшн” ХХК үргэлж дэмжсээр ирсэн.

Мөн үндэсний бүтээн байгуулагч тус компани нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж, жил бүр эрүүл мэндийн салбар, Монголын ирээдүй болсон хүүхдүүдэд чиглэсэн сайн үйлсийн ажлууд өрнүүлж, нэн шаардлагатай тусламж, дэмжлэгийг үзүүлсээр ирсэн бөгөөд гэнэтийн галын аюулд өртсөн “Өнөр бүл” төвийн хүүхдүүдэд өнгөрсөн долдугаар сард 10 сая төгрөг хандивлаж байсан юм. Үндэсний бүтээн байгуулагч “Эко констракшн” ХХК-аас “Эрүүл сэтгүүл зүйг хөгжүүлж, бүтээхэд хоёргүй сэтгэлээр зүтгэж буй Ж.Жаргалсайхан удахгүй эдгэрч олон түмнийхээ төлөө үзгээ хурцалж, үйлсээ үргэлжлүүлэх болтугай” хэмээгээд Монголын нийт бүтээн байгуулагч нарыг хандивын аянд нэгдэхийг уриаллаа.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Трамп, Илон Маск хоёрын нөхөрлөл нуржээ

Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гаригт тэрбумтан Илон Маскийн компаниудтай...

Вьетнам хоёр хүүхдийн бодлогоо цуцаллаа

Вьетнам хоёр хүүхдийн бодлогоо цуцалж хосууд хүссэнээрээ олон хүүхэдтэй...

Л.Энх-Амгалан: Оюутан залуус хөдөлмөр эрхэлбэл НДШ-ээс чөлөөлнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн Нийгмийн даатгалын багц...