Ж.Эрдэнэболд: Мансуурах бодистой холбоотой гэмт хэрэг өнгөрсөн оныхоос 32 хувиар өссөн

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж, мэдээлэл өглөө. 2019 оны эхний 09 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 193 хэрэгт 330 хүн холбогдон шалгагджээ. Үүнээс Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт энэ төрлийн 170, хөдөө орон нутагт 23 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. 2018 оны 09 дүгээр сартай харьцуулахад энэ жил 62 нэгж буюу 32.2 хувиар өссөн байна. Холбогдогч нарын тоо 72 нэгж буюу 21.9 хувиар өссөн байна.

2019 онд гэмт хэрэгт холбогдон шалгагдсан нийт хүмүүсийн 282 нь буюу 85.4 хувь нь  19-35 насныхан байжээ. Мөн 17 буюу 5.1 хувь нь насанд хүрээгүй буюу 15-18 насны хүмүүс эзэлж байна. Эдгээр насанд хүрээгүй 17 хүүхдээс 13 нь ерөнхий боловсролын дунд сургуулийн 10-12 дугаар ангийн хүүхдүүд байсан гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас өглөө. 2018 онд нийт 412 хүн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдон шалгагдсанаас 36 нь буюу 8,7 хувь, 2019 оны 3 дугаар улирлын байдлаар нийт 330 хүн гэмт хэрэгт холбогдон шалгагдсанаас 47 нь буюу 14,2 хувь нь энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг давтан үйлдсэн байна.

Иймд цагдаагийн байгууллагаас хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт, түүний хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, далд хэрэглэгч нарыг илрүүлэх, хууль бус хэрэглээг хязгаарлах зорилгоор иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудад хандан “Хар тамхигүй орчин, ажлын байр” уриалгыг гарган, ажил арга хэмжээнүүдийн зохион байгуулж байгаа гэдгийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд хэллээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 10 жилийн дараа “B+тогтвортой” зэрэглэлд шилжүүлжээ

Олон улсын Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 10...

Шинэ ургацын ногоог нийслэлд борлуулах 21 БАЙРШИЛ

Улаанбаатар хотод жил бүрийн намар шинэ ургацын ногооны томоохон...

Ёс зүйгүй авирласан бөхчүүдийн барилдах эрхийг хасаж шийтгэжээ

Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны Ёс зүй, сахилга хариуцлагын...

Нийслэлийн сонгуулийн хорооноос өнөөдөр аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн...