Монгол Улс Минск, Абу Даби хотод Элчин сайдын яамаа шинээр нээнэ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өнөөдөр /2019.09.17/ Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби, Бүгд Найрамдах Беларусь Улсын нийслэл Минск хотод тус тус Монгол улсын элчин сайдын яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Манжуур хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Арабын Нэгдсэн Эмират улсад Элчин сайдын яам байгуулснаар Булангийн орнуудтай худалдаа, эдийн засгийг өргөжүүлэх, буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл авах, Абу Дабигийн хөгжлийн сан, Абу Дабигийн хөрөнгө оруулалтын газар зэрэг санхүүгийн байгууллагуудтай шууд холбоо тогтоон, хамтран ажиллах нөхцөл бүрдэнэ гэдгийг Гадаад харилцааны сайд онцоллоо. Харин Беларусь Улсад Элчин сайдын яам байгуулснаар Евразийн эдийн засгийн холбооны гишүүн, Ази Европыг холбосон дамжин өнгөрөх тээврийн гол зангилаа болсон Беларусь Улстай харилцаа, хамтын ажиллагаа, худалдаа, эдийн засгийн түншлэлийг хөгжүүлэх юм. Мөн манай улсын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг дэмжихэд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэхийн зэрэгцээ хил, гааль, худалдааны чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлж, бараа эргэлтийг сайжруулах, Брестийн боомтоор дамжин манай улсад ирж буй ачаа, тээврийн үнэ тарифыг бууруулах чиглэлээр үр дүнтэй ажиллах нөхцөл бүрдэнэ гэдгийг тодотголоо.

Манжуур хотод Консулын газар нээснээр Сүмбэр-Рашаан, Хавирга-Ар хашаат, Баянхошуу-Өвдөг, Ханги-Мандал боомтуудаар зорчиж буй иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэдэнд Консулын үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх боломжтой болох юм.  Абу Даби, Минск дэх Элчин сайдын яам, Манжуур дахь Консулын газрыг тус бүр 3 орон тоотой байхаар төлөвлөж, зардлыг тооцсон бөгөөд Минск дэх Элчин сайдын яам, Манжуур дахь Консулын газрын санхүүжилтийг 2019 оны төсөвт суулгажээ. Иймээс УИХ-ын тогтоолын төслүүдийг холбогдох Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, баталж өгөхийг хүслээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Модон байшин шатаж 3-5 насны гурван хүүхэд нас баржээ

Өчигдөр буюу энэ оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн...

“Xexymix” брэнд E-Mart-д шинэ салбараа нээлээ

Монголчуудад хэдийнээ танил болж, эрч хүчтэй,  спортлог залуусын өмсөх...

эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ

хуульд тусгах, Эрчим хүчний тухай хууль болон Төсвийн тухай...

Дорвитой арга хэмжээ авахгүй бол 2050 он гэхэд умайн хүзүүний хавдар 77.6 хувиар нэмэгдэнэ!

ДЭМБ умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх,эрт илрүүлэх арга...