“70 түүх, 70 агшин” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

Хятадын Төв телевизийн Монгол сүлжээ, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооноос хамтран зохион байгуулсан “70 түүх, 70 агшин” гэрэл зургийн үзэсгэлэн Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо нээлтээ хийлээ.

Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан тус үзэсгэлэнд тавигдсан 70 бүтээл нь Хятадын төв телевизийн монгол сүлжээний вэб хуудас, фэйсбүүкийн пэйж хуудас, “Монголын гэрэл зураг, мэдээлэл” сэтгүүл, INET.MN сайтаар өмнөх хагас жилийн хугацаанд тааварт уралдаан хэлбэрээр нийтлэгдэж байсан гэрэл зургууд юм.

Хоёр орны харилцааны түүхэнд холбогдох энэхүү ховор гэрэл зургууд нь Монголын төв архив болон хувь хүмүүсийн гарт хадгалагдаж байгаад ийнхүү олны хүртээл болжээ.

Үзэсгэлэнгийн нээлтэд Хятадын төв телевизийн Монгол сүлжээний мэргэжилтэн Б.Занданхүү, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны Ерөнхийлөгч Ц.Батбаатар, Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн, Элчин сайд асан Г.Батсүх, Күнзийн институтын Монгол талын захирал, нэрт орчуулагч М.Чимидцэеэ, Монгол дахь Хятадын ЭСЯ, Хятадын соёлын төвийн төлөөлөл, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн хятад судлаач эрдэмтэд, Хятад Монголын хэвлэл мэдээллийн ажилтнууд, үзэсгэлэнгийн 70 зурагт дүр төрхөө үлдээсэн Монголын нэр хүндтэй хүмүүс болох Ардын жүжигчин Б.Зангад, нэрт жүжигчин Р.Анхням, Монгол Улсын холбооны яамны сайд асан Б.Баатар, Ардын жүжигчин Д.Чимид-Осорын хүү Ч.Болд, уралдааны долоон ялагч тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцлоо.

Үзэсгэлэн Улаанбаатар хотын “Блю Мон” галарейд гурав хоног үргэлжлэх юм.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Хөвсгөл нуураа хамгаалах нь нэг удаагийн аянаар хязгаарлагдахгүй

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн цахим хуудсаараа дамжуулан Хөвсгөл нуурыг цэвэрлэсэн,...

Наймдугаар сарын 17-ноос Нарантуул, Дүнжингарав худалдааны төв рүү богино эргэлтээр автобус үнэгүй үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх олон улсын COP17 хурал энэ сарын 17-нд...

Оюутан цэргүүд эх орондоо үнэнч зүтгэх тангараг өргөлөө

Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлэн...

Б.Мөнхбат: Нийслэл бондын хүүгийн алдагдалд ороогүй

Нийслэлийн ИТХ-ын ээлжит VIII хуралдаан өнөөдөр /2026.08.10/ үргэлжиллээ. Хуралдаанаар...