Бүтээлч хүмүүсийн тархины онцлог буюу “нэмэлт” ген

Бусдаас илүү бүтээлч сэтгэлгээтэй, шинийг санаачилагч хүмүүс байдаг. Тэгвэл 2011 онд Кеннет Хайлман нарын хийсэн судалгаагаар бүтээлч хүмүүсийн тархи нь хэд хэдэн онцлох шинж чанартай байдаг ажээ. Энэ нь төрөлхийн шинж чанарын хамгийн чухал нь тархины хоёр тал бөмбөлөгийг холбогч corpus callosum хэмээх бүтэц нь бусад хүмүүстэй харьцуулахад нарийн байдгийг тогтоожээ.

corpus callosumдаг. 

Энэ бүтэц нарийн байх нь хоёр тал бөмбөлөгт тус тусдаа санаа бүрэлдэн бий болж бойжих боломж, хугацааг ихэсгэдэг ажээ. Гэхдээ бүтээлч чадвар өвөрмөцөөр сэтгэхээр зогсохгүй юм. Тархины эсүүд хоорондын холбоосыг хурдтай, чадварлагаар бий болгох нь хүний генээс хамаардаг нь батлагджээ.

Бүтээлч чадвар өндөртэй хүмүүсийн тархины эс хоорондын холбоос үүсгэх чадвар өндөр байдаг тул сэтгэл хөдлөл, ой санамжийг хязгаарлах явдал нь багасдаг ажээ. Өөрөөр хэлбэл тархинд энгийн хүнийхээс илүү их мэдээлэл эргэлдэж байдаг гэсэн үг юм.

2013 онд Хельсинкийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар хөгжмийн авъяас өндөр хүмүүст тодорхой нэгэн бүлэг ген агуулагдаж байгааг тогтоожээ. Энэ ген нь тархины эс хоорондын холбоосыг задалж, шинээр холбоос үүсгэх өндөр чадварыг бий болгодог давуу талтай байжээ.

Мөн нейротрансмиттер (тархины цахилгаан импульс дамжуулагч уураг) болох серотониныг кодлогч ген хоёр давхар байгаа нь илэрсэн хүмүүс илүү бүтээлч байдаг нь харагдсан байна. Учир нь серотонин нь тархины сэтгэлгээний чухал хэсэг болох posterior cingulated хэмээх гадаргууд эс хоорондын холбоосыг идэвхжүүлдэг ажээ.

Гэвч серотонины тун их байх нь хоёр туйлт гутрал хэмээх сэтгэцийн эмгэгийг үүсгэх эрсдэлтэй байдаг. Энэхүү хөнгөн эмгэгтэй байсан нь мэдэгдэж байсан олон зуун алдартай уран бүтээлчид түүхнээ тэмдэглэгдсэнээс Бетховен, Хэмингуэй, Поллок, Ван Гог зэрэг хүмүүсийг дурдаж болно.

BPD
Зарим хоёр туйлт гутралын өвчтэй алдартай уран бүтээлчид

Шизофрени өвчин нь анхаарал суларч, ой тогтоолт муудаж, энгийн харилцаа тогтоож чадахаа болих зэрэг хүний зан төлөвт сөргөөр нөлөөлдөг хүнд өвчин юм. Гэвч Стокгольмийн эрдэмтдийн 40 жилийн турш хийсэн судалгааны дагуу бол сэтгэц мэдрэлийн хүнд өвчтэй хүмүүсийн ойрын эрүүл хамаатнууд нь ихээхэн бүтээлч чадвар шаардсан ажил мэргэжилд амжилт гаргадаг ажээ. Тиймээс цаад генийн механизм маш чухал байгаа нь харагдаж байна.

Хичнээн энгийн мэт байлаа ч бүтээлч сэтгэхүй нь тухайн уран бүтээлчийн зан төлөвт өөрийн гэсэн ул мөрөө үлдээдэг нь гарцаагүй. Судлаач шүүмжлэгчдийн зүгээс жинхэнэ уран бүтээлч хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсийн зан төлөв олонх хүмүүсээс ялгаатай байдаг. Өндөр бүтээлч сэтгэхүй нь тархины 3 сүлжээний харилцан ажиллагаа, тархины эс хоорондын холбоос идэвхтэй тогтох чадвар сайтайгаар тайлбарлагдаж байна. Гэвч энэхүү идэвхтэй холбоос үүсэхэд чухал үүрэгтэй серотонин нь хоёр туйлт гутрал буюу сэтгэл хөдлөлийн хэт хөөрлөөс хэт гутрал руу түргэн шилждэг сөрөг эмгэгийг бий болгох магадлалыг ихэсгэдэг ажээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...