‘Алсын хараа 25’-ын ажлын хэсэг Монгол хөгжлийн загварын үечлэлийг тогтлоо

Засгийн газар, томоохон хөтөлбөрийн ажлын хэсгүүд хуралдаж, ажиллаж эхэлсэн байна. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг  хуралдлаа. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн ахалсан ажлын хэсгийн тус хуралдаанаас Монгол Улсын урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийг “Алсын хараа 25” буюу 2020-2045 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр байхаар үечлэлийг тогтсон байна.

Ингэхдээ 2045 он хүртэл тав, таван жилээр хөгжүүлэх хөтөлбөрийг боловсруулах юм байна. Мөн уг хөтөлбөрийг “Монгол хөгжлийн загвар” гэхээр тогтжээ. Энэ нь дэлхийн дэвшилтэт онолтой амжилттай хослуулсан мэргэжлийн бөгөөд уламжлалын Монгол хөгжлийн загвар байх аж. Мөн энэ нь аж үйлдвэрийн IV хувьсгалын үед хэрэгжихээрээ онцлог тул эдийн засгийн тэргүүлэх чиглэлийг инженер, тэр дундаа мэдээллийн технологи байхаар тооцжээ.

Ер нь аль ч улс орон хөгжлийн алсын хараагаа тодорхойлсон хөтөлбөртэй байдаг. Харин Монгол Улс анх удаа ийм хөтөлбөр боловсруулж, түүнийхээ дагуу хөгжлөө тодорхойлохоор болж байгаа юм байна.  Манай улс үндэснийхээ онцлогт тохироогүй бодлогыг хүчээр нутагшуулах гэж оролдсон нь өнгөрсөн хугацааны алдаа болсон гэж судлаачид үздэг юм. Түүнчлэн Урт хугацааны бодлоготой холбоотой асуудлуудыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй хэрхэн уялдуулахыг судалж, санал дүгнэлт гаргах ажлын хэсэг өнөөдөр ажиллаж байгаа юм байна.

Мөн Засгийн газар  маргааш /2019.7.16./ хуралдаж, Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар санал, дүгнэлт, намрын бэлтгэл ажлыг хангуулах чиглэлд албан даалгавар гаргах юм байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...