Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалт эхэллээ

“Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалтын 10 хоног”-ийг өнөөдрөөс эхлэн улсын хэмжээнд зохион байгуулж байна. Энэ хүрээнд хөдөө орон нутгийн 21 аймгийн эрүүл мэндийн газар, нийслэлийн есөн дүүргийн эрүүл мэндийн төвд нийт 32400 хүн тун вакциныг хүргүүлсэн байна.

Дархлаажуулалтад заавал харагдах шаардлагатай иргэд харьяа аймаг, сум, дүүргийнхээ эрүүл мэндийн төв болон Зоонозын өвчин судлалын төвүүдэд хандан хамрагдах боломжтой юм.

ДАРХЛААЖУУЛАЛТАД:

✅Тарваган тахлын цэвэр өсгөвөр, халдвартай, халдварын сэжигтэй материал болон туршилтын амьтадтай ажиллагсад;

✅Тарваган тахлын голомтот нутагт геологийн хайгуул шинжилгээ, бэлчээр усжуулалт, агнан бэлтгэл эрхэлдэг иргэд;

✅Тарваган тахлын голомтот нутагт оршин суугчид, бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг малчид;

✅Бүх шатны эрүүл мэндийн байгууллагын ажиллагсад, ялангуяа тарваган тахлын байгалийн идэвхтэй голомтот нутгийн эрүүл мэндийн байгууллагын ажиллагсад;

✅Хууль сахиулах болон Онцгой байдлын байгууллагын албан хаагчид хамрагдана.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...