ЭМЯ-наас сагсчин О.Дөлгөөний эмчилгээний зардалд 5 сая төгрөг шилжүүлэхээр болжээ

Монгол улсын шигшээ багийн холбон тоглогч, шилдэг залуу тамирчин О.Дөлгөөний эмчилгээний зардалд зориулсан “Дөлгөөнд туслах хандивын аян”  #Pray4Dulguun үргэлжилж байна. О.Дөлгөөн одоогоор АНУ-ын Сан Франциско хотын Их сургуулийн эмнэлэгт элэгний архаг дутмагшил гэсэн оноштой хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Түүнд зориулж маш олон хүн, байгууллага ханвив өргөсөөр байна. Дөнгөж сая Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл түүний эмчилгээний зардалд ЭМЯ-наас 5 сая төгрөг шилжүүлж, хувиасаа сая төгрөг хандивлаж байгаагаа өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдлээ.

Тэрбээр “Тамирчин Дөлгөөндөө туслахаар ФБ-ийн залуучууд хөдөлгөөн өрнүүлж байгаад нэгдэж байна. Эх хүнийхээ хувьд хувиасаа сая төгрөг хандивлаж байна. Та нар маань шүүмжлэх байх аа. Одоо үйлчилж байгаа хууль номоор гадаадад эмчлүүлээд ирсэнийхээ дараа иргэн хүн баримтаа үзүүлж 5 хүртэлх сая төгрөг улсаас авдаг. Яамны мэргэжлийн хүмүүстэйгээ ярилцаад 5 сая төгрөгийг одоо шилжүүлэхээр боллоо. Одоогоор цаг алдахгүй хийж чадах зүйл маань энэ юмаа. Засгийн газрын түвшинд асуудал оруулъя гэж бодож байна. Монголчуудын маань сайхан сэтгэлийн их давалгаа Дөлгөөнд маань хүнд өвчнийг даван эрч хүч болох болтугай” хэмээн бичжээ. 

Хандив өгөх хэлбэрүүд

Candy: 99696974 дугаарт хандиваа илгээх (555 дугаарт 99696974 илгээх candy)
Хандивын данс: Хаан банк 5721081225, Хүлээн авагч: Л.Очбадрах
Холбогдох утасны дугаар: 99158191, 94028191 /эгч нарынх нь дугаар/

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...

“Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 саяар торгосон торгуулийг хүчингүй болгов

Нийтийн албан тушаалтан Н.Ганхуяг нь “Зургийг маань зөвшөөрөл авахгүйгээр...

Улаанбаатарыг УГААНА

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн...

Хотын дарга Б.Пүрэвдагвын хүүхдийн эрхийн мэдрэмжтэй шийдвэр

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва ажлаа авсан даруйдаа хамгийн түрүүнд...