Нарийн, нарийвтар ноост хонь үржүүлэгчдийн улсын зөвөлгөөн болж байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас санаачлан Малын удмын сангийн үндэсний төв, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран “Нарийн, нарийвтар ноост хонь үржүүлэгчдийн улсын зөвлөгөөн”-ийг Дархан-уул аймгийн Хонгор суманд байрлах Малын удмын сангийн үндэсний төв цогцолборт өнөөдөр /2019.06.14/  зохион байгуулж байна.

Зөвлөгөөнд ХХААХҮЯ, МУСҮТ, ХААИС, МААЭШХ, Нийслэлийн ХХААГ, Монголын мал зүйч үржүүлэгчдийн холбоо, Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо, Нарийн, нарийвтар ноост хонь үржүүлэгчдийн нийгэмлэг, “Sustainable Agriculture research&development” NGO, Хөгжлийн банк, Монгол улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл /Unido/ , Ноосон зангилаа хоршоо, Натурал текстайл групп ХХК, Таймлесс ХХК, Анжел фелтинг ХХК, Эко ноос ХХК, захирал, Монгол текстайл ХХК, “Эсгий бүтээгдэхүүн үйлдвэрлэл” ХХК, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дархан-Уул аймгийн болон зарим сумдын мал аж ахуйн салбарын эрдэмтэн судлаачид, орон нутгийн мэргэжлийн байгууллага, мэргэжлийн холбоод, малчдын  төлөөлөл оролцов.

Энэхүү зөвлөгөөнийг ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле нээж үг хэлсэн юм. Тэрбээр “Мал аж ахуйн үйлдвэрлэлийг биотехнологийн ололттой хослуулан хэрэглэх, үржил селекцийн ажлыг технологийн хугацаанд шинжлэх ухааны үндэслэлтэй явуулах, үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэхэд салбарын яам анхаарлаа хандуулж, Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, болон Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих, Ноолуур, Үйлдвэржилт 21:100 хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг ханган малын тоонд биш, чанарт анхаарч, хавар, намрын технологид хугацаанд зайлшгүй хийгдэх мал эмнэлэг, малын үржлийн ажил, үйлчилгээг бодлогын төвшинд дэмжиж, генетик нөөцөд суурилсан үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний цар хүрээг тэлж, генетик нөөцийн төлөв байдлыг тодорхойлох, үнэлэх ажлыг үр дүнтэй хэрэгжүүлнэ” гэдгийг тэрээр онцлов.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...