Шатахууны үнэ энэ сарын 15-наас буурна

 Шатахууны үнийн зөвлөл өчигдөр зургаадугаар сарын 15-наас манай улсад зарагдаж буй шатахууны үнэ буурах ёстой гэж шийджээ. Учир нь дэлхийн зах зээл дээрх брент газрын тосны үнэ тонн тутамдаа 25 ам.доллараар бууж байгаа аж. дэлхийн зах зээл дээрх үнийн өөрчлөлт сар орчмын дараа манайд нөлөөлдөг  бөгөөд  энэ сарын 15-наас АИ-92 бензиний үнэ буурна гэж Ашигт малтмал газрын тосны газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр хэлэв.

Түүхий тосны үнэ тонн тутамдаа 25 ам.доллараар буурна гэдэг нь нэг литр АИ-92 бензиний үнэ 50 орчим төгрөгөөр буурна гэсэн үг аж. Харин өнгөрсөн гурав, дөрөв, тавдугаар сард түүхий тосны үнэ нийт 160 орчим ам.доллараар нэмэгдсэнээс АИ-92 бензиний үнэ өссөн. Гэтэл дизелийн түлшний дэлхийн зах зээл дээрх үнэ өсөөгүй байхад үнээ 40 төгрөгөөр нэмсэн ААН-үүд байгаа тул тэдэнд үнээ буулгах шаардлага тавьж байгаа аж. Үнэ нэмсэн талаарх тайлбараа ААН-үүд маргааш буюу зургаадугаар сарын 5-нд АМГТГ-т ирүүлэх юм байна. Хэрэв шаардлагыг биелүүлэхгүй бол шатахуун импортлох тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах талаар Ц.Эрдэнэбаяр хэллээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр...

Скүтер, мопед, цахилгаан дугуйн замын аюулгүй байдлыг хангах талаар нөлөөллийн ажлыг эрчимжүүлнэ

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар,...

Олон улсын олимпиадад амжилт гаргасан сурагчдад шагнал гардууллаа

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар,...

Нийслэлд хатуу түлшний 52,749 тонн нөөц бүрдүүлэв

Аравдугаар сарын 1-ний байдлаар хагас коксон түлш, сайжруулсан шахмал...