Олон улсын парламентын холбоо Г.Батхүү агсны амиа алдсан хэргийг анхааралдаа авч ажиллана гэлээ

УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат болон УИХ-ын гишүүд Олон Улсын Парламентын Холбооны Парламентчдын хүний эрхийн хорооны дарга Др.Александра Жерковтой албан уулзалт хийлээ.

УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат уулзалтын үеэр “С.Зориг болон Г.Батхүү агсан нь Ардчилсан намын үүсгэн байгуулагчид, намын лидерүүд, улс төр нийгмийн зүтгэлтнүүд байсан. Өнөөдрийг хүртэл манай намын зүгээс С.Зориг агсны хэргийн үнэн зөв илэрч шударга шийдвэрт хүрээсэй гэдэгт анхаарлаа байнга хандуулж байгаа. Тиймээс та бүхэнтэй уулзан эдгээр учир битүүлэг хэргүүдийн талаар өөрсдийн байр сууриа илэрхийлэх боломж гарсанд таатай байна” гэв.

Мөн төр нийгмийн зүтгэлтэн Ардчилсан намын Дэд дарга Г.Батхүү агсны гэр бүлийн төлөөлөл, түүний дүү П.Батсайхан уг уулзалтад оролцон, төрийн ордонд учир битүүлгээр амиа алдсан ахынхаа хэрэгтэй холбогдуулан Олон Улсын Парламентын Холбооны Парламентчдын хүний эрхийн хороонд хүсэлт хүргүүллээ.

Уулзалтаар   Олон Улсын Парламентын Холбооны Парламентчдын хүний эрхийн хорооны дарга Др.Александра Жерков Олон Улсын Парламентын холбооны тэргүүн хатагтай Габриела Күвас Баррон тус хороонд энэ хэргийн талаарх чиг үүрэг, мэдээллийг өгсөн  талаар хэлээд, Парламентчдын хүний эрхийн хороо бүрэн эрхийнхээ хүрээнд тус асуудлыг анхааралдаа авч ажиллана гэдгээ илэрхийллээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Онгоцны түлшийг зөвхөн ОХУ-аас авах төслийг АН-ын бүлэг дэмжсэнгүй

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Монгол Улсад...

Б.Найдалаа: Иргэдээс бидэнд Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай болон Төгрөг нууртай холбоотой, ноцтой баримт ирсэн

ХҮН намаас УИХ-ын гишүүн Х.Баттулгатай холбоотой сүүлийн үед яригдаад...

Марафончид өндөр Алтайд ирлээ

Алтай таван богдоос гүйлтээ эхлүүлсэн Зэвсэгт хүчний 123 дугаар...

Төрийн албан хаагчдыг чадавхжуулахад олон улсын байгууллагатай хамтран ажиллана

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт...