Согтуу жолоочийн жолоодох эрхийг нэг жилээр хасч, торгууль ногдуулжээ

Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын төвөөс хойш 20 орчим километрт тус сумын иргэн Г гэгч нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн талаар “Дундговь Мандалговь зар” фэйсбүүк хуудсанд 2019 оны тавдугаар сарын 15-ны өдөр нийтлэгдсэн.

Тус мэдээллийн дагуу тус аймгийн Прокурорын газраас 2019 оны 5 дугар сарын 17-ны өдөр аймгийн Цагдаагийн газарт “мэдээллийн хэрэгслээр нийтлэгдсэн зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллийг шалгуулах тухай” албан бичиг хүргүүлж, дээрх гомдол, мэдээллийг шалгуулсан. Хэрэгт холбогдогч Г-д зөрчлийн хэрэг нээн шалгаад согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, эсрэг урсгал руу орж урсгал сөрсөн зөрчил гаргасан үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 400 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан гэж Дундговь Аймгийн Прокурорын Газраас мэдээллээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...

Энэ сарын 26-наас Цонжин болдог чиглэлд нийтийн тээврийн автобус явна

"Цонжин болдог" орчимд Х:17 чиглэлийн нийтийн автобус зогсдог болох...

Австралийн парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын урилгаар Австралийн...

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн...