Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай замыг тавьж эхэллээ

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Завхан аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай замаар холбох зорилт тавьсан дэвшүүлсэн. Энэ дагуу Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 километр авто замын барилгын ажлыг энэ сарын 24-ний өдөр эхлүүлжээ. Авто зам нь Тарвагатайн нурууны хүндрэлтэй хэсэг болох Загастайн давааг дайран өнгөрдгөөрөө онцлог юм.

Барилгын ажлын туслан гүйцэтгэгчээр үндэсний аж ахуйн нэгжүүд болох “Арж рөүд” ХХК, “Түм арвижих” ХХК, “Тэмүүн холдинг” ХХК-иуд ажиллаж байна. Ерөнхий гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулан, улаан шугамыг хүлээлгэн өгч, барилга угсралтын ажлыг ийнхүү эхлүүллээ.

Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Эксим банкны хооронд 2011 оны 6 дугаар сард байгуулсан Зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд дээрх авто замын барилгын ажлыг санхүүжүүлэхээр болсон билээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...

Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ

Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс...