Газар тариалангийн салбарынхан энэ онд 478 мянган га-д тариалалт хийнэ

Өнөөдрийн /2019.06.04/ байдлаар улсын хэмжээгээр 322.6 мянган га-д үр тариа, үүнээс 303.4 мянган га-д улаанбуудай, 11.6 мянган га-д төмс, 4.3 мянган га-д хүнсний ногоо, 15.7 мянган га-д малын тэжээлийн, 36.3 мянган га-д тосны ургамал, нийтдээ 390.6  мянган га-д тариалалт хийснээр үр тарианы тариалалтын явц 82.5 хувьтай, төмс 84.1 хувь, хүнсний ногоо 47.2 хувьтай явагдаж байна.

Энэ онд улсын хэмжээгээр 387 мянган га-д үр тариа, үүнээс 368 мянган га-д улаанбуудай, 32 мянган га-д малын тэжээл, 29 мянган га-д тосны ургамал, 13.8 мянган га-д төмс, 8.9 мянган га-д хүнсний ногоо, 7.3 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 478 мянган га-д тариалалт хийнэ.

Энэхүү зорилтын хүрээнд  үр тариа, тос, тэжээлийн таримлын тариалалтыг 14 аймгийн 1560 гаруй аж ахуйн нэгж иргэн, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний тариалалтыг 490 гаруй аж ахуйн нэгж, хоршоо, 35 мянган өрхийн хэмжээнд тариалахаар бэлтгэлээ хангаж хангайн болон төвийн бүсэд 5 дугаар сарын 08-наас, бусад бүсүүдэд 05 дугаар сарын 12-ноос хаврын тариалалтын ажил эхэллээ.

Хаврын тариалалтад зүтгэх хүчний трактор 3130, үр тарианы үрлүүр 2201, хөрс боловсруулах техник 5740, төмс, хүнсний ногооны үрлүүр 570 ажиллах бөгөөд тариалалтын ажлыг 14-21 хоногт багтаан гүйцэтгэх боломжтой.

Хаврын тариалалтад зориулан 242 аж ахуйн нэгж, иргэнд 10.3 мянган тонн үрийн буудайг 30 хувийн, 383  аж ахуйн нэгж, иргэнд 1.57 мянган тонн шатахууныг 50 хувийн урьдчилгаатай зээлээр олгоод байна.

Ус цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр энэ сарын 4, 5-нд нутгийн хойд, 6-нд нутгийн зүүн хэсгээр, 9-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно. Салхи 5, 6, 9-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. 4, 5, 6-нд Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна. Бусад хугацаанд Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...