Трамп Японы шинэ Эзэн хаанд бараалхлаа

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, тэргүүн хатагтай Меланигийн хамтаар Япон улсад   энэ сарын 25-28-нд дөрвөн өдөр айлчилж байна. Тэрээр өнөөдөр Японы Эзэн хаан Нарухито, хатан хаан Масакод бараалхаж Японы шинэ Эзэн хаанд бараалхсан анхны гадаадын төрийн тэргүүн болов. Эзэн хааны болон АНУ-ын төрийн тэргүүн нар хоорондоо  бэлэг солилцсон бөгөөд Трампыг Японы өөрийгөө хамгаалах хүчний хүндэт харуул угтан, тус хоёр улсын төрийн сүлд эгшиглэсэн байна.

 АНУ-ын Ерөнхийлөгч өчигдөд Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзаж, мэргэжлийн сүмо бөхийн барилдааны түрүү бөхөд хоёр орны найрамдлыг бэлгэдсэн тусгай цомыг бэлэглэсэн юм.

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ ирэх зургадугаар сарын дундуур Иран улсад айлчлахаар төлөвлөж буй. Трамп, Абэ нар уулзалтынхаа үеэр Вашингтон болон Тегераны хурцадмал асуудлаар ярилцсан гэж Кёодо агентлаг мэдээллээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...

“Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 саяар торгосон торгуулийг хүчингүй болгов

Нийтийн албан тушаалтан Н.Ганхуяг нь “Зургийг маань зөвшөөрөл авахгүйгээр...

Улаанбаатарыг УГААНА

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн...

Хотын дарга Б.Пүрэвдагвын хүүхдийн эрхийн мэдрэмжтэй шийдвэр

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва ажлаа авсан даруйдаа хамгийн түрүүнд...