Урт дарааллаас болж уулчид амиа алдаагүй гэж Балбын тал мэдээллээ

Эверестийн оргилд гарахаар маш олон хүн урт дараалал үүсгэснийг харуулсан гэрэл зургууд сүлжээнүүдээр  тарж урт дарааллааас болж10 хүн амиа алдсан талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн. Мөн Эверестийн ууланд амиа алдагсдын тоо нэмэгдсэн нь ууланд авирч буй хүмүүсийн тоо олон болсонтой холбоотой гэж зарим эх сурвалж мэдээлсэн юм. Тэгвэл уг мэдээллийг Балба улсын Аялал жуулчлалын удирдах газрын дарга Данду Радт Гимир няцааж энэ хавар Эверестэд 381 хүн авирсан боловч таатай цаг агаар богино хугацаагаар үргэлжилсэн нь хүмүүс амиа алдахад нөлөөлсөн гэж тайлбарлалаа. Мөн тэрбээр 10  биш найман хүн амиа алдсаныг  онцлов. Тэдгээр найман хүний гурав нь сураггүй алга болсон гэнэ.

Аялал жуулчлалын удирдах газрын дарга амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд гүнээ эмгэнэл илэрхийлээд, сураггүй болсон хүмүүсийн төлөө залбирах болно хэмээн хэлжээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...