“ТОКИО – 2020” олимпод боксын төрлийг хэвээр үлдээв

Олон улсын олимпийн хороо/ОУОХ/-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн хурал өчигдөр/2019.05.22/ Швейцарын Лозанн хотод болж, боксын төрлийг “Токио – 2020” олимпийн наадамд албан ёсоор багтахыг зарлав. Гэвч Олон улсын боксын холбоо–AIBA /ОУБХ/-г ОУОХ-ны гишүүнчлэлээс түр хассан байна.

“Рио – 2016” Олимпийн наадмын дараанаас ОУОХ-ноос ОУБХ-нд удирдлага, менежмент, санхүү, ёс зүй, шүүлтийн талаар ахиц, дэвшил гаргахыг шаардсан боловч тусгай комиссын шалгалтаар хангалттай бус гэж үзэн ийнхүү шийдвэр гаргажээ.

Өнгөрсөн оны аравдугаар сард ОУБХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон Гафур Рахимовыг АНУ-ын Сангийн яам олон улсын хар тамхины наймааны сүлжээний гишүүн хэмээн хар дансанд оруулснаа мэдэгдэж, ОУОХ түүнтэй хамтран ажиллахгүй гэдгээ зарласан. Энэ оны гуравдугаар сард Гафур Рахимов сонгуульт ажлаа өгсөн боловч 73 жил Олимпийн боксын тэмцээнийг зохион байгуулсан тус холбооны хувь заяа хэлбэлзэж эхэлсэн юм.

ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах хэлэхдээ “Бид Олон улсын боксын холбоонд шинэчлэгдэх боломжийг олгосон, гэхдээ тэдний хичээл зүтгэл хангалттай бус байлаа. Бид өнөөдөр Боксын спорт болон тамирчдын эрх ашгийн төлөө шийдвэр гаргасан.” хэмээв. Энэхүү асуудлыг дараа сарын 24-26-ны өдрүүдэд Швейцарын Лозанн хотод болох ОУОХ-ны Ерөнхий ассамблейгаар эцэслэн хэлэлцэх гэнэ.

“Токио – 2020” олимпийн наадмын боксын тэмцээн эрэгтэйчүүдийн 8 жин, эмэгтэйчүүдийн 5 жингээр зохиогдох юм. Монголын баг тамирчид “Мюнхен-1972” Олимпийн наадмаас хойш 11 удаа олимпийн рингэнд өрсөлдөж, 1 алт, 2 мөнгө, 4 хүрэл нийт 7 медаль хүртжээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...

Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ

Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс...