Гэрэл зурагчдын “Төв хороо” эхний хуралдаанаа хийлээ

МГЗНХ-ны Гуравдугаар Их хурлаас сонгогдсон удирдах зөвлөл эхний хуралдаанаа хийлээ. Хурлын эхэнд холбооны дүрэмд орсон гурван зүйл заалт бүхий өөрчлөлтийг тогтоол хэлбэрт оруулах, Улсын бүртгэлийн газарт энэхүү өөрчлөлтөө бүртгүүлж албажуулах ажлыг хэлэлцэн баталж, дэд Ерөнхийлөгчийн тооны дээд хязгаарыг 9 байхаар тогтов. Энэ оны ажлын Ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэж, календарчилсан төлөлвлөгөө гарган хийх ажлуудыг хариуцах хүнийг нь тодорхой болгож, гишүүд дэмжигчдийнхээ оролцоог сайжруулах талаар мөн хэлэлцэж шийдлээ. Гадаад сургалт болон гадаад харилцааны асуудалд онцгой ач холбогдол өгөх талаар ярилцаж тодорхой ажлуудыг хийхээр тогтов. Шинээр сонгогдсон удирдах зөвлөл анхны хуралдаанаар тус холбооны Удирдах зөвлөлийн даргаар П.Баттулга, Хяналтын зөвлөлийн даргаар Н.Бат-Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Төрбат нарыг томиллоо. Шинэ арга барил, шинэ эрч хүчээр ажиллаж, ирэх дөрвөн жилд өмнөхөөсөө илүү ачаалалтай, амжилттай ажиллах талаар Удирдах зөвлөлийн гишүүд өөрсдийн саналыг хэлж, цаашдын ажлынхаа чиг баримжаа, холбооноос барих бодлогын тухай нэгдсэн ойлголтод хүрлээ.




spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж дүгнэжээ

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Ахмадын Холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын...

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Сэлбэ дэд төвийн орон сууцны үнийг хямдруулж, ухаалаг хот болгох үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Сэлбэ” төслийн бүтээн байгуулалтын...