Сэрэмжлүүлэг: Ой найман сартай хүүхэд цонхоор унаж нас баржээ

 Баянгол дүүргийн 17-р хороонд өнөөдөр 10:50 цагийн орчим нэг ой найман сартай хүүхэд долоон давхраас унаж нас барсан харамсалтай хэрэг болжээ.  Талийгаач хүүхдийн ээж ариун цэврийн өрөө орсон хойгуур хүү өндрөөс унасан байна. Ер нь  урин дулаан цагт цонх ихэвчлэн онгорхой байдгаас хүүхэд цонхоор унаж бэртэх, нас барах тохиолдлууд цөөнгүй гардаг тул болзошгүй аюулаас сэргийлэн цонхны хаалт хийлгэх, хүүхдэдээ тавих анхаарал, болгоомжоо нэмэгдүүлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Элчин сайдын гарын үсгийг хуурамчаар үйлдэж, ВИЗНИЙ ЗАЛИЛАН хийх тохиолдол ихэсчээ

Сүүлийн жилүүдэд манай иргэдийн гадаадад суралцах, ажиллаж амьдрах сонирхол...