“Өнөр бүл” төвийн багачууд тайлан тоглолтоо хийнэ

Хүүхдийн эсрэг хүчирхийлэл нийгмийн бүхий л давхрагыг хамарч, хүүхдээ чөлөөтэй, хараа хяналтгүйгээр түрхэн ч болов орхих боломж өдөр ирэх тусам хомсдож байна. Хүүхдийн эсрэг гэмт хэрэгт цаазаар авах ял ногдуулах саналыг иргэд дэвшүүлж, төр засгийн хэмжээнд ч энэхүү асуудлыг хэлэлцэх болов. Ирээдүй хойчийнхоо эсрэг чиглэсэн гэмт үйлдлийг таслан зогсоох, хүчирхийлэлгүй ирээдүйг бий болгохын тулд бүх нийтээр дуу хоолойгоо нэгтгэж байна.

Манай улсад хүүхэд асрамж, халамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн мэдлийн ганц байгууллага байдаг нь хүүхэд асран хүмүүжүүлэх “Өнөр бүл хүүхдийн төв”. Энэхүү байгууллагад өсч, хүмүүжиж нийгэмшиж байгаа хүүхдүүд өнөөдөр урлагийн тайлан тоглолтоо Тусгаар тогтнолын ордны их танхимд 18.00 цагт хийхээр болоод байна. Тус төвийн хүүхдүүдийг урлагаар дамжуулан хүмүүжүүлэх, боловсрол олгох, нийгэмшүүлэх үйл ажиллагааг олон жил хийсээр ирсэн байна. Өдгөө 6 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа урлаг хүүхдийн төлөвшил, хүмүүжилд хэрхэн нөлөөлдгийг харуулах энэхүү тайлан тоглолтод хүүхдийн хүчирхийллийн эсрэг нэгдэж, тэмцэж сэтгэл зүрхээ зориулж хүн бүхэн ирж үзнэ гэдэгт итгэж байна.

Ялангуяа хүүхдийн хүчирхийллийн эсрэг хамгийн түрүүнд үгээ хэлэх ёстой Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарыг хүрэлцэн ирнэ гэсэн хүлээлт байгааг нуух юун. Төрийн мэдлийн хүүхэд асрах ганц байгууллагынхаа нүүр царай, тэнд өсч, хүмүүжиж буй хүүхдүүдийн хүмүүжил, төлөвшлийг та бүхэн энэхүү урлагийн тайлан тоглолтоор харах болно.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Трамп гар утас, компьютерийг 145 хувийн татвараас чөлөөлжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд  ухаалаг утас, компьютер болон бусад зарим...

Хүчтэй шуурганы улмаас орон гэргүй болсон айлуудад гэр олгоно

Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд дөрөвдүгээр сарын 10-11-ний шөнө, 00:10-04:00...

Сэрэмжлүүлэг: Ухрах үедээ хүн дайрч амь насыг нь хохироожээ

 Цагдаагийн байгууллагад энэ оны 04 дүгээр сарын 11-ний өдөр...

Томоохон хотхон, хорооллууд дунд цэцэрлэг, бага сургууль барих концепцийг танилцууллаа

Нийслэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилго бүхий Ерөнхий...