ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг өмгөөлөгчөөрөө дамжуулан шүүгчээс татгалзлаа

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг өнгөрсөн гуравдугаар сарын 05-нд цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байсан. Тэднийг саатуулсныхаа маргааш нь буюу 06-ны өдөр ЭЦГ-ынхан үргэлжлүүлэн хорих хүсэлтэй байгаагаа Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гарган хэлэлцэхэд тэднийг цагдан хорих шаардлагагүй хэмээн суллаж байв.

Тэгвэл өнөөдөр Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг харьяа дүүргийн прокурорын газраас яллагдагчаар татаж, тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд  дахин цагдан хорих эсэх талаар  шүүх хуралдаан боллоо. Тухайн үед нэр бүхий хүмүүсийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан хэмээн үзэж ийнхүү суллаж байсан юм. Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч шүүгч Нямдоржоос татгалзсан тул уг асуудлыг тухайн дүүргийн Ерөнхий шүүгч хэлэлцэх хүртэл түр хойшлуулах шийдвэр гаргалаа.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ц.Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилов

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Цэндийн Цогтыг...

Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо

Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай...

Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй

УИХ-аас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт...

Монгол лам нарын ёс зүйн дүрмийг баталлаа

Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс Монгол лам нарын II...