Google компани “Huawei”-гаас нүүр бурууллаа

АНУ-ын Засгийн газар Хятадын “Huawei” компанийг хар жагсаалтад оруулсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл үүнтэй холбоотойгоор “Google” корпорац “Huawei” компанитай хамтын ажиллагаагаа зогсоож магадгүй талаар Ройтер агентлаг мэдээлжээ.

Тодруулбал, ингэснээр “Huawei” утаснууд “Android” үйлдлийн системийн шинэчилсэн хувилбарыг  хүлээж авахгүй гэсэн үг. “Google”-ийн технологи болон програм хангамжид нэвтрэх эрхийг нь хязгаарлах бөгөөд  “Huawei”-н хэрэглэгчид  “Google Play”, “Gmail” зэрэг “Google”-ийн програмд нэвтрэх, шинээр  аппликэйшн суулгах боломжгүй  болох юм.

Гэхдээ Хятадын компанийн ухаалаг гар утсуудад “Android” үйлдлийн системийн нээлттэй эх кодтой хувилбаруудыг ашиглах боломжтой хэвээр байх аж.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “Huawei” компани  “улсынх нь үндэсний аюулгүй байдлын эсрэг үйл ажиллагаа явуулж, тагнаж байна гэж үзэж өнгөрсөн оны наймдугаар сард “Хуавэй”, Хятадын “ЗиТи-И”-д үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжийг төрийн байгууллагуудад ашиглахыг хориглосон зарлиг гаргасан бол өнгөрсөн  лхагва гарагт АНУ-ын мэдээлэл, харилцаа холбооны дэд бүтцийг гадаадын аюул заналхийллээс хамгаалах онц байдлын дэглэм бүхий гүйцэтгэх зарлигт гарын үсэг зурсан.  Мөн  Америкийн тал Хятадуудын оролцоотойгоор  “5G” сүлжээг хөгжүүлэх нь хэр зөв бэ гэдгээ сайтар тунгааж үзэхийг  Европын түншүүддээ удаа дараа уриалаад  буй юм. 

АНу-ын энэ үйлдлийг Huawei  компанийн эрхэнд халдсан увайгүй хэрэг гэсэн хариу мэдэгдэл гаргасан билээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...

Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ

Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс...