НӨАТ-ын сугалаанаас 80 саяын хоёр азтан тодров

НӨАТ-ын урамшууллын 2019 оны дөрөвдүгээр сарын 1-30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтуудыг хамруулсан тохирол өчигдөр болж 80 сая төгрөгийн азтанаар хоёр хүн тодорчээ.

Тохирлоор хамгийн бага буюу сугалааны сүүлийн гурван орон таарсан хэрэглэгч 30 мянган төгрөг хожих бол дөрвөн орон таарсан хэрэглэгч 100 мянган төгрөг хожих эрхтэй юм. Хэрэв таван орон таарвал нэг сая, зургаан орон таарсан бол таван сая, долоон орон бол арван сая, найман орон таарвал 50 сая төгрөг тус тус хожих юм.Энэ удаагийн тохирлоор:

  • 30 мянган төгрөгийн азтан 23.659
  • 100 мянган төгрөгийн азтан 2.327
  • 1 сая төгрөгийн азтан 230
  • 5 сая төгрөгийн азтан 24
  • 10 сая төгрөгийн азтан тодроогүй
  • 50 сая төгрөгийн 1 азтан
  • 80 сая төгрөгийн 2 азтан тус тус тодорсон байна.

НӨАТ-ын урамшууллын сугалаанаас 2017 онд 500 сая төгрөгийн нэг азтан тодорч байсан нь хамгийн супер азтан болсон бол 2018 онд 225 сая төгрөгийн азтан нэг хүн, 100 саяын азтанаар гурван иргэн тодорч байжээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...

Энэ сарын 26-наас Цонжин болдог чиглэлд нийтийн тээврийн автобус явна

"Цонжин болдог" орчимд Х:17 чиглэлийн нийтийн автобус зогсдог болох...