Монголын хаадын өмнө нь судлагдаагүй 8 захидлын эх хуулбарыг Ватиканы нууц архиваас хүлээн авлаа

Их Монгол Улс болон Ил хаант улсын хаад 13 дугаар зуунд тухайн үеийн Ромын Пап лам нартай харилцаж байсан түүхэн найман захидлын эх хуулбарыг Монгол Улсаас Итали улсад суугаа Элчин сайд Ц.Жамбалдорж Ватиканы нууц архивын Гүйцэтгэх захирал, Хамба лам Сержо Паганогаас тавдугаар сарын 16-ны өдөр хүлээн авлаа.

Элчин сайд Ц.Жамбалдорж болон Ром дахь ЭСЯ-ны хамт олон сүүлийн хоёр жилийн хугацаанд уйгагүй хөөцөлдөн ажилласны үр дүнд Ватиканы нууц архивт хадгалагдаж байсан Монголын эзэнт гүрний түүхтэй холбоотой чухал түүхэн баримт бичгүүдээс эх хуулбараар нь Монголынхоо ард түмэнд хүргэж чадахаар боллоо.

Эдгээр захидал нь олон нийтэд ил болоогүй, одоогийн байдлаар судалгааны эргэлтэд ороогүй байгаа нь Монголын түүхийн сурвалж бичгийн сан хөмрөгийг нэмэгдүүлэх, цаашлаад түүхийн судалгаанд шинэ судлагдахуун болох чухал ач холбогдолтой юм.

Ватиканы нууц архивт хадгалагдаж буй Монголын түүхтэй холбоотой бусад баримт бичгийг нээн илрүүлэх, судалгаа хийх чиглэлээр тус байгууллагатай үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тохиров гэж БНИУ дахь Элчин сайдын яамнаас мэдээллээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...

Энэ сарын 26-наас Цонжин болдог чиглэлд нийтийн тээврийн автобус явна

"Цонжин болдог" орчимд Х:17 чиглэлийн нийтийн автобус зогсдог болох...