Банкны нууц үгийг хакердан 100 сая доллар луйвардсан бүлэглэлийг илрүүллээ

Хүмүүсийн онлайн банкинд нэвтэрдэг нууц үгийг хакердан  40 мянган хүнээс 100 сая гаруй доллар луйвардсан олон улсын хакеруудын бүлгийн гишүүдийг баривчилсан гэдгээ Холбооны мөрдөх товчооноос мэдээллээ. Тэднийг  баривчлахын тулд хэд хэдэн улсын хууль сахиулах байгууллагын ажилтнууд хамтарч тусгай ажиллагааны явуулсан бөгөөд үүний үр дүнд гэмт этгээдүүдийг олж чаджээ. Гэмт  этгээдүүд Nymaim ба Gozi гэдэг хоёр хортой программ хангамжийн нэгдэл болох GozNym программыг ашиглан онлайн-банкинд нэвтэрдэг хохирогчдын нууц үгүүдийг хулгайлан авч байжээ.  Хохирогчдын дотор жижиг бизнес эрхлэгчид, өмгөөллийн фирмүүд, олон улсын корпорациуд ба буяны байгууллагууд олон байгаа бөгөд Зүүн Европын иргэд  ихэвчлэн тэдний золиос болжээ. Хакеруудын бүлгийн 10 гишүүнд АНУ-ын хуулийн дагуу ял тулгаад байгаа бол бүлгийн ахлагч ба түүний туслахыг Гүржийн хуулиар шийтгэх аж.

Хакеруудын дотор Оросын 5 иргэн байгаа бөгөөд интерполын таамаглаж байгаагаар, тэд ОХУ-ын нутаг дэвсгэрт нуугдан орогнож байгаа бололтой. Бүлгийн өөр нэг гишүүнийг АНУ-аас Болгарт шилжүүлэн өгсөн бол хоёр хакерыг Германы прокурорууд мөнгө угаасан хэрэгт буруутгаж байна.

Тусгай ажиллагаанд АНУ, Болгар, Герман, Гүрж, Молдов ба Украины цагдаа нар оролцжээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...

Энэ сарын 26-наас Цонжин болдог чиглэлд нийтийн тээврийн автобус явна

"Цонжин болдог" орчимд Х:17 чиглэлийн нийтийн автобус зогсдог болох...