НАМЭХ-ны эмэгтэйчүүд БНСУ-д айлчилж байна

Хоёр жилийн өмнө НАМЭХ, БНСУ-ын “Happy Mom” олон улсын эмэгтэйчүүдийн байгууллага хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, өнгөрсөн оны 05 дугаар сард салбар зөвлөлөө Монголд байгуулан, анхны төслөө хамтран хэрэгжүүлж эхэлсэн. Энэ удаад УИХ-ын гишүүн, НАМЭХ-ны Ерөнхийлөгч Ц.Цогзолмаагаар ахлуулсан НАМЭХ-ны 21 аймаг, 9 дүүргийн салбар зөвлөлийн сонгуульт ажилтнууд “Happy Mom” олон улсын эмэгтэйчүүдийн байгууллагын урилгаар тус улсад тав хоногийн айлчлал хийж байна.

БНСУ-ын Эмэгтэйчүүдийн холбооны санаачилгаар байгуулагдсан “Happy Mom” олон улсын эмэгтэйчүүдийн байгууллага нь дэлхийн 10 гаруй улсад салбар нэгжтэй. “Ээж жаргалтай бол гэр бүл жаргалтай, гэр бүл жаргалтай бол улс орон жаргалтай, улс орон жаргалтай бол даян дэлхий жаргалтай” гэсэн уриан дор үйл ажиллагаагаа явуулдаг олон улсын байгууллага. Тус байгууллага бэлгийн хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэж, сул дорой эмэгтэйчүүд болон хүүхдүүдийг хамгаалах, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэднийг ажлын байртай болгох зэрэг чиглэлээр аз жаргалтай ээж, гэр бүлийн төлөө үйл ажиллагаа явуулдаг.

Айлчлалын хүрээнд эмэгтэйчүүд сургалтад хамрагдаж, ажлын туршлага солилцох, бизнес танилцах аялал хийх, үндсэн чиг үүргийнхээ дагуу зорилтот бүлгийн эмэгтэйчүүдэд туслах сайн үйлсийн худалдаа зохион байгууллаа.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Марафончид өндөр Алтайд ирлээ

Алтай таван богдоос гүйлтээ эхлүүлсэн Зэвсэгт хүчний 123 дугаар...

Төрийн албан хаагчдыг чадавхжуулахад олон улсын байгууллагатай хамтран ажиллана

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт...

Дүүжин тээвэр тасарч 4 хүн амиа алджээ

Итали улсад өчигдөр дүүжин тээврийн машин жалга руу унаж,...

Ц.Төрхүү: Үсний сэв, хоолны тос, арьс ширний үйлдвэрийн хаягдлаас үүдэлтэй бохирдол хэрээс хэтэрсэн

НИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр, АН-ын...