АНУ “Huawei” компанийг хар жагсаалтад орууллаа

АНУ-ын Худалдааны яам Хятадын “Хуавэй” компани болон түүнтэй холбоотой хуулийн этгээдүүдийг үндэсний аюулгүй байдалд аюул заналхийлэл учруулж болзошгүйн үүднээс хар жагсаалтад оруулсанаа зарласан. 

Үндэсний аюулгүй байдал, гадаад бодлоготой харшилдах үйл ажиллагаанд оролцсон гэх мэдээллийг үндэслэн ийм шийдвэр гаргасан гэж америкууд энэ шийдвэрээ тайлбарласан юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн оны наймдугаар сард “Хуавэй”, Хятадын “ЗиТи-И”-д үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжийг төрийн байгууллагуудад ашиглахыг хориглосон зарлиг гаргасан бол өнгөрсөн  лхагва гарагт Huawei-тэй тэрссэн бас нэгэн зарлиг гаргалаа. Тодруулбал, АНУ-ын мэдээлэл, харилцаа холбооны дэд бүтцийг гадаадын аюул заналхийллээс хамгаалах онц байдлын дэглэм бүхий гүйцэтгэх зарлигт гарын үсэг зурж, энэ зарлигийн дагуу Америкийн дэд бүтцэд эрсдэлтэй, эсвэл үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө гарахаар байвал мэдээлэл, харилцаа холбооны технологи, үйлчилгээтэй хийх зарим худалдааны гэрээнд хориг тавихаар  болов. 

АНу-ын энэ үйлдлийг Huawei  компанийн эрхэнд халдсан увайгүй хэрэг гэж дүгнээд байна. Тэд  манай компанийн эсрэг үндэслэлгүйгээр хязгаарлалтын арга хэмжээ авах нь АНУ-ыг аюулгүй байлгаж, улам хүчирхэг болоход нь туслахгүй. Эцсийн дүндээ энэ нь АНУ-ын компаниуд, хэрэглэгчдийн ашиг сонирхолд нөлөөлнө гэж мэдэгдэлдээ дурджээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Хуавэй” эвхэгддэг “Mate X” загвараа энэ сарын сүүлчээр худалдаанд гаргана

"Samsung" компани эвхэгддэг загвар  бүхий алдарт "Galaxy Fold" загвараа...

Рэн Зэнфэй: АНУ-ын тал Хуавэй компанийг дутуу үнэлж байна

АНУ-ын тал Хуавэй компанийг дутуу үнэлж байна гэж Хуавэй компанийн...