Туул, Сэлбэ голын эрэг дагуух ил задгай хог хаягдлыг 10 000 хүн нэгдэж цэвэрлэнэ

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, “Хүрээ морьтон” ХХК хамтран, Туул, Сэлбэ голын ай сав газрын хог хаягдлыг цэвэрлэх ажлыг тавдугаар сарын 25-ны өдөр зохион байгуулна. Цэвэрлэгээнд төрийн болон төрийн бус байгууллага, Монголын оюутны холбоо, аж ахуйн нэгж байгууллагын оролцоотой нийт 30 гаруй байгууллагын 10 000 гаруй хүн оролцох гэж байгаа тухай өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаа SKY их дэлгүүрийн урд талбайд (Сэлбэ гол дагуух цэвэрлэх бүлэг) болон Баянзүрхийн гүүрний зүүн талд (Туул гол дагуух цэвэрлэх бүлэг) зохион байгуулагдах  бөгөөд нийт дөрвөн хэсэгт хуваагдан цэвэрлэгээг хийнэ. Нэгдүгээр хэсэг Гачуурт тосгоноос Баянзүрхийн гүүр хүртэл (Голын урд, хойд эргийн дагуу), хоёрдугаар хэсэг Баянзүрхийн гүүрнээс Маршалын гүүр хүртэл (Голын урд, хойд эргийн дагуу), гуравдугаар хэсэг долоон буудлаас 100 айлын гүүр хүртэл (Голын урд, хойд эргийн дагуу), дөрөвдүгээр хэсэг Долоон буудлын эцсээс “Баянмонгол” хорооллын хойд талын нүхэн гарц хүртэл нийт 1156.6 га буюу 30 км газрыг хамруулан цэвэрлэх аж.

Цаашид Туул, Сэлбэ голын эрэг дагуу 10 хүн тогтмол цэвэрлэгээ хийж байх санаачилгыг “Хүрээ морьтон” ХХК гаргаж, өөрсдийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр шийдвэрлэснээ энэ үеэр  мэдэгдсэн юм. Цэвэрлэгээнээс гарсан хог хаягдлыг Хан-Уул, Баянзүрх дүүргийн ТҮК-ууд тээж зөөвөрлөнө.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...

Энэ сарын 26-наас Цонжин болдог чиглэлд нийтийн тээврийн автобус явна

"Цонжин болдог" орчимд Х:17 чиглэлийн нийтийн автобус зогсдог болох...

Австралийн парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын урилгаар Австралийн...

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн...