Замын нөхцөл сайжиртал зүүн буюу зүүн урд чиглэлд зорчихгүй байхыг анхааруулав

 ӨНӨӨДӨР ЗҮҮН БУЮУ ЗҮҮН УРД ЧИГЛЭЛД ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ –аас орон нутгийн автотээврийн төвүүд, холбогдох байгууллагуудтай шуурхай холбогдож замын нөхцөл байдлын талаар мэдээг тогтмол авч байгаа бөгөөд өнөөдөр /2019.05.15/-ны 11.00 цагийн байдлаар хаагдсан зам даваа байхгүй байна. Гэхдээ ихэнх нутгаар нойтон цас орж хүйтрэх бөгөөд хучтэй салхи шуурганы үеэр авто замын зорчих хэсэгт үүссэн халтиргаа гулгааны улмаас зам, тээврийн осол гарах, тээврийн хэрэгсэл олноор замд саатах, эвдрэх, холбоогүй болох зэрэг тохиолдол гарч болзошгүй бөгөөд зорчигчдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл үүсэх магадлалтайг АТҮТ-өөс сэрэмжлүүллээ.
Тухайлбал Зүүн урд чиглэлд буюу Дорноговь, Замын үүд, Говьсүмбэр, Бор-Өндөр чиглэлд 26 м/сек-ын хүчтэй салхитай, зорчих хэсэг халтиргаа ихтэй, үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул тус чиглэлийн зорчигч тээврийн автобусны хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоогоод байна.
Тус чиглэлийг зорих иргэд жолооч нар замын нөхцөл сайжиртал ЗАМД гарахгүй байхыг анхаарна уу!!!
Мөн Улаанбаатар хотоос Өвөрхангай, Архангай, Завхан чиглэлийн автозамын дагуу Шартын даваа, Цагаан даваа, Солонготын давааны замын зорчих хэсэг цастай хальтиргаа, гулгаатай байгаа тул иргэд, тээвэрчид та бүхэн анхаарал болгоомжтой зорчино уу.

Иймд тээвэрчид, ард иргэд та бүхнийг онцын шаардлагагүй бол хувийн тээврийн хэрэгслээр зорчихгүй байхыг зорчих тохиолдолд хурдаа зөв тохируулан замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцох, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, хамгаалах бүсээ тогтмол хэрэглэж, аюулгүй байдлаа сайтар ханган хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ц.Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилов

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Цэндийн Цогтыг...

Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо

Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай...

Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй

УИХ-аас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт...

Монгол лам нарын ёс зүйн дүрмийг баталлаа

Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс Монгол лам нарын II...