“ТАТВАРТ ИРГЭНИЙ ОРОЛЦОО” сэдэвт сургалт зохион байгууллаа

Нийслэлийн татварын газар нь Монголын оюутны холбоо, Дотоод хэргийн их сургуультай хамтран “ТАТВАР-ХӨГЖЛИЙН ҮНДЭС” сэдэвт өдөрлөгийг 5 дугаар сарын 10-ны өдөр Дотоод хэргийн их сургууль дээр зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Газрын дарга Т.Амаржаргалан, Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал, Нийслэлийн татварын газрын дарга Д.Мөнх-Учрал, дэд дарга Г.Энхжаргал, Дотоод хэргийн их сургуулийн Захирал, Доктор, Хошууч генерал Ш.Лханчинжав, Монголын оюутны холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Ган-Эрдэнэ, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа бүх их, дээд сургуулийн Оюутны зөвлөлийн дарга нар, Дотоод хэргийн их сургуулийн сонсогч, суралцагчид оролцсон.

Arslan.mnАрга хэмжээнд Дотоод хэргийн их сургуулийн сонсогчид Жагсаалын үзүүлбэр үзүүлж, Татварын ерөнхий газрын дарга оюутны зөвлөлийн дарга нар болон сонсогчдод “Татварт иргэний оролцоо” сэдвээр сургалт зохион байгууллаа.  Мөн Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг хэрэгжүүлэх үүргээ биелүүлэн, төлбөрийн И-баримт хамгийн их олгож, оюутан сурагчдаа дээдэлсэн ШУТИС, АШУИС, МУИС-д “Боловсролын салбарын шилдэг татвар төлөгч”-ийн өргөмжлөлийг гардууллаа.

Оюутан залуусын татварын талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор 13 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Татварын хуулийг хэн сайн мэдэх вэ?” тэмцээний шилдэг оролцогчдыг хүндэтгэлийн тайзнаа урин, баяр хүргэж дурсгалын зүйл гардуулсан. НТГ-аас оюутан, сонсогчдын дунд татварын сэдэвт асуулт, хариултын тэмцээн зохион байгуулсан.

Оюутнуудынхаа эрх ашгийг хамгаалах, татварын боловсролыг нэмэгдүүлэх чиглэл дээр идэвхи санаачлагатай хамтран ажиллаж байгаа Монголын оюутны холбоо, энэхүү арга хэмжээг хамтран зохион байгуулсан Дотоод хэргийн их сургуулийн хамт олонд гүн талархлаа илэрхийлье.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлд хатуу түлшний 52,749 тонн нөөц бүрдүүлэв

Аравдугаар сарын 1-ний байдлаар хагас коксон түлш, сайжруулсан шахмал...

Японд хамгийн сайн нойртой хүнийг шалгаруулж 2.22 сая иенээр байлжээ

Японы Токио хотод ер бусын нэгэн тэмцээн болж хэн...

Сэлбэ ухаалаг хотод Кембрижийн хөтөлбөртэй, 1260 хүүхдийн суудалтай сургууль барина

Нийслэлийн Боловсролын газрын ажлын хэсэг 2026 оны 10 дугаар...

Дүүжин тээвэрт Францын “Bureau Veritas” групп хөндлөнгийн инженерингийн аудит хийнэ

Дүүжин замын тээврийн төслийн хүрээнд системийн аюулгүй, найдвартай ажиллагааг...