Хүчтэй цасан шуурганаас болж Өмнөговь аймагт хоёр хүн осгож амиа алджээ

Зарим нутгаар цас орж, хүчтэй шуурснаас болж олон эрсдэл гарчээ. Өмнөговь Улаанбаатарын чиглэлийн замд хүчтэй цасан болон шороон шуурга шуурч байгаагаас Цогт-Овоо суманд одоогоор 5 хүнийг эрэн хайж байгаа юм байна. Цаг агаар муухайрсан энэ үеэр Сэврэй, Гурвантэс, Ноён, Даланзадгад сумдад цахилгаан тасарсан харанхуй байна.

2019 онд 05 сарын 11-ний 20.00 цагийн байдлаар Өмнөговь аймгийн нутгаар орсон цасны хэмжээ Цогт-Овоо, Цогтцэций сумдад 6 мм, Хүрмэн 4 мм, Мандал-Овоо, Ноён сумдад 3 мм, Манлай 1 мм, Ханбогд, Номгон, Баян-Овоо сумдад 0,7 мм цас орсон байна. Булган 17 см, Даланзадгад 12 см, Цогт-Овоо 8 см, Цогтцэций, Хүрмэн, Ноён сумдад 4-5 см, Гурвантэс 2 см цасан бүрхүүл тогтсон байна.

Сэврэй сумын сүлжээ тасарч одоогоор мэдээ ирүүлээгүй байна. Өнөө шөнөдөө цас үргэлжлэн орж цасан шуурга шуурна. Ард иргэдийг хол замд гарахгүй байхыг анхааруулъя. Өмнөговь аймгийн Онцгой комисс яаралтай хуралдаж үүссэн нөхцөл байдлыг хэлэлцлээ. Өнөөдрийн байдлаар орсон цас хайлж шар усны үер болох төлөвтэй байгаа ажээ. Гэрэл цахилгаан баруун гурван суманд тасарсан. Энэ сарын 14-ны 06.00-22.00 цаг хүртэл Өмнөговь аймаг тэр чигээрээ гэрэл цахилгаангүй болох нөхцөл үүсчээ.

Цасан шуурганы улмаас алга болж төөрсөн аврах ажиллагааны нийт 69 дуудлага ирснээс малынхаа араас яваад төөрсөн 27 хүнийг эсэн мэнд олсон байна. Сэврэй сумын Сайншанд багийн иргэн 50 настай эмэгтэй Б осгож нас барсан харамсалтай явдал болжээ. Мөн Цогтцэций суманд нэг хүн нас барсан байна. Аймгийн онцгой комисс шаардлагатай арга хэмжээнүүдийг шүуурхай авахыг холбогдох газруудад үүрэг болжээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлд хатуу түлшний 52,749 тонн нөөц бүрдүүлэв

Аравдугаар сарын 1-ний байдлаар хагас коксон түлш, сайжруулсан шахмал...

Японд хамгийн сайн нойртой хүнийг шалгаруулж 2.22 сая иенээр байлжээ

Японы Токио хотод ер бусын нэгэн тэмцээн болж хэн...

Сэлбэ ухаалаг хотод Кембрижийн хөтөлбөртэй, 1260 хүүхдийн суудалтай сургууль барина

Нийслэлийн Боловсролын газрын ажлын хэсэг 2026 оны 10 дугаар...

Дүүжин тээвэрт Францын “Bureau Veritas” групп хөндлөнгийн инженерингийн аудит хийнэ

Дүүжин замын тээврийн төслийн хүрээнд системийн аюулгүй, найдвартай ажиллагааг...