Монгол Улсын Ерөнхий аудитороор Д.Занданбатыг томилов

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатарыг албан тушаалаас нь чөлөөлж, түүнийг оронд Д.Занданбатыг томилох асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээл авсан асуудалтай нь холбогдуулан УИХ-ын 2018.11.22-ны өдрийн 86 дугаар тогтоолоор албан тушаалаас нь түдгэлзүүлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий аудиторын бүрэн эрхэд хамаарах аудитын тайланг баталгаажуулах үүрэг хууль тогтоомжийн дагуу хэрэгжихгүй, хууль зөрчигдөх нөхцөл үүсээд байгаа учир Д.Занданбатыг Монгол Улсын Ерөнхий аудитороор томилуулах саналыг УИХ-ын дарга Г.Занданшатар оруулсан юм.

Ийнхүү Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг УИХ-ын гишүүдийн 72.7 хувь нь дэмжсэн бол Д.Занданбатыг Монгол Улсын Ерөнхий аудитороор томилох асуудлыг УИХ-ын гишүүдийн 87.3 хувь дэмжиж, томиллоо.

Д.Занданбат нь Баянзүрх дүүргийн татварын хэлтэст улсын байцаагч, Нийслэлийн татварын газарт улсын байцаагч, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн дарга, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын дарга, нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг дарга, нийслэлийн Сүхбаатар дүүргийн татварын хэлстийн дарга, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, мөн яамны Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга, Хөрөнгө оруулалт, үйлдвэрийн хэлтсийн дарга, Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байв.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...

“Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 саяар торгосон торгуулийг хүчингүй болгов

Нийтийн албан тушаалтан Н.Ганхуяг нь “Зургийг маань зөвшөөрөл авахгүйгээр...

Улаанбаатарыг УГААНА

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн...

Хотын дарга Б.Пүрэвдагвын хүүхдийн эрхийн мэдрэмжтэй шийдвэр

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва ажлаа авсан даруйдаа хамгийн түрүүнд...