“Инновацийн үзэсгэлэн 2019” амжилттай болж өндөрлөлөө

Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацийн газраас зохион байгуулсан “Инновацийн үзэсгэлэн 2019” үзэсгэлэн 5 дугаар сарын 7, 8-ны өдрүүдэд Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд амжилттай зохион байгуулагдлаа.

Хоёр өдөр үргэлжилсэн тус үзэсгэлэнд шинжлэх ухаан, технологи, нийгэм, эдийн засаг, аялал жуулчлал, банк санхүү, урлаг, эрүүл мэнд, байгаль орчин, уул уурхай зэрэг бүхий л салбарын дэвшилтэт технологийн бүтээгдэхүүн болоод инновацийн үйлчилгээг өөрсдийн байгууллагадаа нэвтрүүлж буй эрдэм шинжилгээний байгууллага, иргэд, их дээд сургуулиуд, тэдгээрийн дэргэдэх гарааны компани, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.

Тус үзэсгэлэнд нийслэлийн Мэдээлэл, технологийн газар нийслэлийн Татварын газартай хамтран тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний https://smartcar.mn, Нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн портал https://eservice.ulaanbaatar.mn системүүдийг сурталчилан оролцож, иргэд, аж ахуйн нэгжид үйлчилгээг газар дээрээс нь үзүүлж 1,8 сая төгрөгийг төсөвт төвлөрүүлэн ажилласан байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...

“Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 саяар торгосон торгуулийг хүчингүй болгов

Нийтийн албан тушаалтан Н.Ганхуяг нь “Зургийг маань зөвшөөрөл авахгүйгээр...

Улаанбаатарыг УГААНА

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн...

Хотын дарга Б.Пүрэвдагвын хүүхдийн эрхийн мэдрэмжтэй шийдвэр

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва ажлаа авсан даруйдаа хамгийн түрүүнд...