Танилц, энэ бол ханхүү Арчи Харрисон

Их Британийн хунтайж Харри, түүний гэргий  Меган Маркл нар энэ сарын 06-нд хүүтэй болсон. Тэд  хүүдээ Archie Harrison Mountbatt гэх нэр өгчээ. Арчи гэдэг нь Артур гэх нэрийн товчлол  бөгөөд эр зоригтой гэсэн герман үг бол Харрисон нь Харригийн хүү гэсэн утгатай англи үг аж.

babycenter.com сайтад мэдээлснээр Арчи гэх нэр нь 2019 оны хамгийн түгээмэл нэрсийн 737-д  эрэмбэлэгдсэн бол Харрисон гэх нэр 141-д жагсчээ. 

Меган Марклын аав цагаан арьстай,  ээж нь хар арьстай. Иймээс Арчи хүү Хатан хааны гэр бүлийн анхны африк-америк гаралтай гишүүн нь  болж буй юм.

Түүний арьсны өнгөний талаарх таамаглал мэдээлэл ээж,  аав  хоёрыг нь гэрлэснээс хойш л гарах болсон.  Тэр аав шигээ шар үстэй, ээж шигээ хар нүдтэй байх болов уу гэх мэтээр. Төрснөөс хойш ч  хэвлэлүүд энэ талаар бичсээр. Ямартай ч ханхүүгийнхээ зургийг олонд дэлгэх тийм ч хүсэлгүй байсан Харри, Меган нар Арчи ханхүүгийн зургийг олонд ил болголоо. Түүнийг АНУ, Англи дахь арьс өнгөний үзлийн эсрэг  “ажиллах” үлгэр жишээ гэж зарим нь хэлж буй бол зарим нь шинэхэн ханхүүгийн том болох  үеийн цаашдын зургууд бүхнийг өгүүлнэ гэж хэрэгт дурлаж байна. Мөн зарим нь хүү эмээ шигээ, өргөн хамар, буржгар африк үстэй төрсөн байлаа ч  хамаагүй, тэр бол  язгууртан гэр бүлд мэндэлсэн “royal baby” гэж ч бичжээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ