Хонь яагаад оготно барьж идээд байгаа вэ?

Хонь оготно идээд байна гэх малчдын яриа, мэдээлэл сүүлийн үед их гарах болсон. Хачирхалтай энэ мэдээлэл яах аргагүй үнэн бөгөөд ялангуяа баруун болон баруун урд бүсийн сумдад энэ явдал их гарах болжээ.

Тэгвэл хонь, мал эрдэс тэжээл буюу уургийн дутагдалд орсоны  улмаас оготно барьж идэж байгаа ажээ.  Ийм асуудалтай тулгарсан аймгуудын Мал эмнэлгийн газраас Мал эмнэлгийн ерөнхий газарт оготно идээд байгаа малд тусгай судалгаа, шинжилгээ хийх  баг ажиллуулж өгөөч гэх хүсэлтийг явуулаад  байгаа юм байна. Тэгэхээр одоогоор оготно идсэн малын биед ямар өөрчлөлт орсон, хүнсэнд хэрэглэж болох эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд судалгааны дараа тодорхой болох юм. Хулгана идсэн мал хордлогод орж ихэвчлэн үхдэг бөгөөд хорлогын шинж тэмдэг илэрвэл даруйхан туулгалт хийх, малдаа эрдсээр баяжуулсан тэжээлийг  хашаа хороондоо тавьж өгөх  урьдчилсан зөвлөмжийг Мал эмнэлгийн газраас малчдад өгчээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...

Энэ сарын 26-наас Цонжин болдог чиглэлд нийтийн тээврийн автобус явна

"Цонжин болдог" орчимд Х:17 чиглэлийн нийтийн автобус зогсдог болох...

Австралийн парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын урилгаар Австралийн...

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн...