“Хүүхдэд ээлтэй сэтгүүлч” зөвлөлгөөн болно

“Хүүхдэд ээлтэй сэтгүүлч” зөвлөлгөөнийг зохион байгуулахаар болжээ. Хүүхдийн эрхийг хамгаалах, аливаа эрсдэлээс сэргийлэх, эерэг аргаар хүмүүжүүлэх, ёс суртахууныг гэр бүлд нь төлөвшүүлэх, гэр бүлийн боловсрол олгох чиглэлээр олон нийтийг соён гэгээрүүлэх, эцэг эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн хүмүүжил төлөвшилд сөргөөр нөлөөлж буй шалтгаан нөхцөлийг арилгахад энэхүү зөвлөлгөөний ач холбогдол оршиж байгаа гэж албаны хүмүүс мэдэгдлээ. Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Цагдаагийн ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллага хамтран энэхүү зөвлөлгөөнийг зохион байгуулж байгаа ажээ.

Зөвлөгөөнөөр дамжуулан хүүхэд хамгааллын талаар олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хүүхэдтэй холбоотой аливаа асуудлаар эерэг, нөлөөллийн шинж чанартай мэдээ, мэдээлэл бэлтгэн нийгэмд хүргэхэд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын дэмжлэгийг авах хэрэгцээ шаардлага байгаа юм. Нийгэмд эерэг зөв хандлага төлөвшүүлэхэд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг хэвлэл мэдээллийн байгууллагуудыг ирээдүй хойч үеэ хамгаалагдсан, аюулгүй нийгэмд амьдрах боломж бурдүүлэх үйлсэд нэгдэхийг тэд уриаллаа.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлд сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгсэл худалдаалж буй цэгүүд

ичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан сурагч, оюутнуудын хичээлийн хэрэгсэл,...

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг маргааш олгох хуваарь гарчээ

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас, энэ сард олгох нийгмийн...

Б.Баяржаргал пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын Сан Сити хотод пауэрлифтингийн...

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна

2026-2027 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид...