Энэ сарын 9-10-нд шилжих шөнө БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах “Мандала” хотхоны 13 давхараас 22 настай Ц гэх эмэгтэй унаж, учир битүүлгээр нас барсан. Тус хэрэгт талийгаачийн найз залуу О.Боргилыг сэжиглэж буй бөгөөд одоогоор гадуур байцааж буй. Тэрээр хэрэг гарснаас хойш 3 удаа мэдүүлгээ өөрчлөөд байгаа бөгөөд эхлээд ус уух гээд гал тогоо орох үед үсэрсэн гэсэн бол дараа нь комьютер дээр тоглоод сууж байхад унасан гэж хэлсэн. Харин хамгийн сүүлд тэр үеийн үйл явдлыг би сайн санахгүй байна гэж мэдүүлжээ.
Талийгаачийн цогцост Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэн задлан шинжилгээ хийсэн ба шүүх эмнэлгийн дүгнэлт өнөөдөр гарна. Эл дүгнэлтээс шалтгаалан хэргийн хувь заяа хэрхэн шийдэгдэх нь шалтгаалах юм. Талийгаачийн аав сэжигтэн О.Боргилыг гадуур байцаалгүй таслан сэргийлэх арга хэмжээ авч өгөхийг цагдаагийн байгуулагаас хүсч өргөдөл гаргасан байна.