Авлигатай нэр холбогдсон Перугийн экс Ерөнхийлөгч өөрийгөө буудан хороожээ

1985-1990, 2006-2011 онд Перу улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Алан Гарсия өөрийгөө буудан амиа хорложээ. Түүнийг авлигын хэрэгт холбогдуулан баривчлахаар цагдаагийн ажилтнууд гэрт нь ирсний дараа тэрбээр өөрийгөө буудан хөнөөсөн байна.

Цагдаа нарыг ирэх үед М.Гарсия утсаар ярихаар өрөөндөө ороод хаалгаа хаасан бөгөөд удалгүй буун дуу гарч хаалгыг хүчээр нээхэд М.Гарсия сандал дээрээ сууж байжээ.

Түүнийг эмнэлэгт яаралтай хүргэсэн боловч нас барсан байна.

М.Гарсияг бүрэн эрхийнхээ хоёр дахь хугацааны үеэр Бразилын “Odebrecht” барилгын компаниас авлига авсан хэмээн буруутгаж байсан ч экс Ерөнхийлөгч энэхүү мэдээллийг үгүйсгэж өөрийгөө улс төрийн хавчлагын хохирогч гэж мэдэгдсэн удаатай. Мөн өөрийнх нь эсрэг “ямар ч нотлох баримт байхгүй” хэмээн жиргэж байжээ.

Түүнд шүүхээс 18 сарын хилийн хориг тавьсан  байсан  бөгөөд тэрбээр Урагвай улсаас улс төрийн орогнол хүссэн боловч өнгөрсөн 12 дугаар сарын эхээр зөвшөөрөөгүй хариу ирсэн юм.

Тэрээр 1949 онд төрсөн 70 настай байв.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...