Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг огцруулах бичиг өргөн барив

УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг албан тушаалаас нь чөлөөлөх саналаа УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Монголбанкны Ерөнхийлөгчийг чөлөөлөх санал бүхий тус албан бичигт:

“…Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино” гэж заасныг Монголбанкны удирдлага ханган ажиллаж чадахгүй байгаагаас төгрөгийн ам.доллартай харьцах Монголбанкны нэрлэсэн дундаж ханш 2019 оны 3 дугаар сард 2.632.51 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар суларчээ…

…Энэ хугацаанд бодлогын хүүг дөнгөж нэг хувиар нэмэгдүүлсэн нь цаг хугацаа алдсан төдийгүй Үндэсний мөнгөн тэмдэгтийг үнэгүйдэлд хүргэх нөхцөлийг бүрдүүлснээр иргэдийн амьжиргааны түвшин улам бүр дордож, ААН-үүд үйл ажиллагаагаа зогсоох хэмжээнд хүрч, валютын зээл авсан зээлдэгчид ханшийн асар их эрсдэлд орж байгаа нь Монголбанкны Ерөнхийлөгч энэхүү албан тушаалыг хаших, ажил үүргийг гүйцэтгэх мэдлэг, чадвар, ажлын туршлагагүйг нотолж, үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлж байгааг харуулж байна…” гэжээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Б.Лхагвасүрэн: Монгол Улс Европын холбооны “Хар жагсаалт”-д орох эрсдэл байгаа

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр гишүүн Б.Пүрэвдорж...

АТГ-аас шаардсанаар Монголбанкны албан тушаалтнууд ББСБ ажиллуулах эрхгүй байхаар журамлана

Авлигатай тэмцэх газраас сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч...

Н.Баяртсайхан: Эдийн засгийн суурь үзүүлэлтүүд сайжирч байгаа ч том сорилтууд тулгарсан хэвээр байна

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан сүүлийн үед тус банк руу чиглэсэн...